Нийгмийн

Өлзийбаярын Дүүрэнбаярт Гавьяат тамирчин цол олгохоор болжээ

Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаярт Гавьяат тамирчин цол олгохоор болжээ.

Улсын заан “Тавхай” хэмээх Д.Лувсангийн ач, улсын начин Л.Өлзийбаярын хүү тэрбээр тэрбээр жүдо төдийгүй чөлөөт бөхийн түүхэнд үнэмлэхүй жинд дэлхийн медальтан болсон Монголын хоёр дахь бөх (өмнө нь Н.Түвшинбаяр) хүчтэн. Ө.Дүүрэнбаяр Армийн ДАШТ-ий алт, Азийн наадмын хошой мөнгөн медальтай. Залуучуудын ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны жүдоч.

Жүдо бөхийн Азийн аварга Ө.ДҮҮРЭНБАЯР: Бөх сонирхогчид "Дүүрээг урлаг руу  алдах нь" гэж хүртэл хэлж байлаа

Жүдо, үндэсний бөхийн бэлтгэл хослуулан хийдэг, аймгийн цолтой түүний аавынх нь төрсөн ах нь чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальтай, Гавьяат тамирчин Л.Энхбаяр, нагац ах нь улсын заан Р.Давааням, соёлын Гавьяат зүтгэлтэн Р.Нямдорж, улсын гарьд Н.Ганбаатар, Харүмафүжи Д.Бямбадорж, хүргэн ах нь улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ юм.

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Ө.Дүүрэнбаяр ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын 16 дахь жүдоч.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ажлаа сайн хий юун шагнал мөрдөс
Ажлаа сайн хий юун шагнал мөрдөс

Одоо шагналаа боль Женко. Утгаа алдлаа. Төрийн шагнал чинь талхны дайтай үнэлэгдлээ

Холбоотой мэдээ

Back to top button