Б.Гантогтох: Ээлжит бус Их эеэр дүрмийн асуудлыг хэлэлцэх нь мордохын хазгай болох вий

МҮБХ-ны “Их эе” өнөөдөр хуралдаж байна. Өнөөдрийн хуралд 250 гаруй төлөөлөгч оролцож байна. Ирц 60 гаруй хувьд хүрсэн тул хүчин төгөлдөр гэж үзжээ.
Өнөөдрийн Их эеийн хурлаар МҮБХ шинэ тэргүүнээ сонгоно.
Энэ үеэр улсын гарьд Б.Гантогтох “Ээлжит бус Их эеэр үндэсний бөхийн дүрмийг хэлэлцэхээр болсон шалтгаан юу вэ. Өнөөдөр дүрмийн асуудлыг хэлэлцэх нь зөв эсэхийг ярьмаар байна. Олон жил энэ асуудал яригдсан. Дараа нь дүрмийн бус гээд ямар нэгэн асуудал гарах вий. Мордохын хазгай болох вий. Одоо алдаа дутагдалгүй цаашаа явмаар байна” гэлээ.

Үүнд МҮБХ-ны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ц.Магалжав “Тавдугаар сарын Цэцдийн зөвлөлийн хуралд 2018 оны Их эеэр томилогдсон гишүүд оролцсон. Хурлаас баталсан дүрмийг Улсын бүртгэл 2021 оны гуравдугаар сард баталсан. Тэгэхээр энэ дүрэм хүчин төгөлдөр” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.