Жо Байден: Хятад улс 2035 он гэхэд АНУ-ыг эрхшээлдээ оруулах зорилготой

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баасан гарагт (2021.05.29) Виржиниа муж дахь агаарын хүчний баазад очжээ. Тэрбээр тус баазад байхдаа цэргүүддээ ирэх 15 жилийн дотор Хятад улс АНУ-ыг эрхшээлдээ оруулна гэж бодож байгаа хэмээн анхааруулсан байна.

Байден хэлэхдээ “Аль ч улсын удирдагчтай харьцуулахад би Ши Жинпиньтэй хамгийн их цагийг өнгөрүүлсэн. Тэр 2035 оноос өмнө Хятад улс АНУ-ыг өөрсдийн эрхшээлдээ оруулна гэж бат итгэдэг. Гэхдээ Америк бол онцгой. Дэлхий дээрх бусад бүх улсуудтай харьцуулахад бид үзэл бодлоороо нэгдэж үүссэн цор ганц улс” хэмээжээ.2019 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үед Байден Хятадыг АНУ-тай өрсөлдөж чадахгүй гэж байсан.
Сүүлийн үед коронавирус Ухань хотын лабораториос алдагдсан гэх онол хүмүүсийн сонирхлыг татах болсон. Тухайлбал Жо Байден коронавирусийн гаралт үүслийг тогтоож амьтнаас хүнд халдсан, эсвэл лабораториос алдагдсан эсэхийг олохыг тагнуулын албандаа тушаасан байна. Үүний эсрэг Хятадын гадаад хэргийн яам мэдэгдэл хийхдээ АНУ-ыг улс төрийн заль мэх гаргаж байна хэмээжээ.
Эх сурвалж: Daily Mail
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зөнөг өвгөн дэлхийг самрах хэрүүлийн �##�им тарих санаатай