Б.Бямбадорж нарыг үүргэвчтэй хоног төөрүүлж явахад нь Маахуур толгойгоос баривчилжээ
Өнгөрөгч долоо хоногт Худалдаа, хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар залилсан хэрэг гарч, орон даяар эрэн сурвалжлах ажиллагаа явагдлаа. Хэрэг тавдугаар сарын 25-ны мягмар гарагийн 15.30 цаг орчимд үйлдэгдсэн байдаг. Банк залилуулснаа үүнээс нэг цагийн дараа мэдсэн.
Хэргийг тодруулбал, иргэн Б.Бямбадорж нар нь бүлэглэж, хуурамч бичиг баримт үйлдэн, гадаадын компанийн хийгдэх гүйлгээг бэлнээр гаргуулж аваад оргон зайлсан юм. Уг хэрэгт холбогдуулан 13-14 орчим хүнийг эрэн хайсан бөгөөд Дорнод аймгаас нэг этгээдийг нь олж, мэдүүлэг аваад байсан. Мөн 1.1 сая ам.доллар нь Улаанбаатар хотод, “Land Cruiser” маркийн автомашин дотроос олдсон юм.
-Б.БЯМБАДОРЖ НАРЫГ ИРГЭНИЙ МЭДЭЭЛЭЛД ҮНДЭСЛЭН БАРИВЧИЛЖЭЭ-

Тэгвэл бямба /2021.05.29/ гарагт хэргийг гардан үйлдсэнд тооцон эрэн сурвалжилж байсан дөрвөн этгээдийн гурвыг нь олж, саатуулсан. Тэдний дунд өмнө нь нэр бүхий арилжааны банкнаас хоёр удаагийн үйлдлээр нийт 1.4 тэрбум орчим төгрөг залилж байсан удаатай Б.Бямбадорж багтсан юм.
Эх сурвалжаас тодруулахад, тэднийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Маахуур толгойн орчмоос барьсан байна. Ингэхдээ иргэний мэдээлэлд үндэслэжээ. Тэд нэг автомашин дотор гурвуул байжээ. Мөн үүргэвч, аяны хувцас бүхий байдалтай байсан аж. Эрэн сурвалжлагдсан хугацаандаа гэрээрээ ороогүй, товчоод дээр шалгалт хийгдэж буй тул Нийслэлээс гарч чадалгүй ийм байдалтай хэрэн хэсэж, хоног төөрүүлж байсан бололтой.
Онцлоход, тэдний хамт тодорхой хэмжээний бэлэн мөнгө төгрөгийн валютаар олдсон байна. Энэ нь Худалдаа, хөгжлийн банкнаас залилсан 2 сая ам.долларын үлдэгдэл мөн эсэхийг хараахан баталгаажуулаагүй бололтой. Эх сурвалж бол үлдсэн 900 мянган ам.долларыг олдсон гэж хариулсангүй.
-ҮЛДЭГДЭЛ МӨНГӨ Б.ЭНХБААТАРТ БАЙХ МАГАДЛАЛТАЙ-
Харин одоо эрэн сурвалжлагдаж буй Б.Энхбаатарт үлдэгдэл мөнгө бэлнээр байх магадлалтай болж таарч байна. Түүний хувьд хэрэг үйлдэгдсэн өдөр мөнгийг бэлнээр анхлан гаргуулж, хүлээн авсан этгээд ажээ. Тавдугаар сарын 25-нд банкнаас 2 сая ам.доллар бэлнээр аваад, тэр цагаас хойш Б.Бямбадорж нарын этгээдүүдтэй огт уулзалдаагүй байна. Иргэний болон бусад мэдээллүүдэд үндэслэн Б.Энхбаатарын байршлыг тодорхойлсон, баривчлах нь цаг хугацааны асуудал гэх эх сурвалжийн мэдээлэл байна.
Товчоор бол хуурамч бичиг баримт үйлдэх зэрэг бэлтгэл төлөвлөгөөний ажлыг хамтран гүйцэтгэсэн этгээдүүд баригдсан бол банкнаас мөнгийг гардаж авсан Б.Энхбаатарыг л олж, саатуулах үлджээ.
-Б.БЯМБАДОРЖИЙН ХУВЬД БАНКНААС НИЙТДЭЭ 7.2 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАЛИЛААД БАЙНА-
Томоохон арилжааны банк ийм зэргийн алдаа гаргасан нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан. Хэрэг гарсны дараа, этгээдүүд эрэн сурвалжлагдсан хэвээр үед “Тэднийг баривчилсан” гэх худал мэдээлэл түгж, банкны зүгээс ч “Хохиролгүй хэрэг, хүмүүс нь олдчихсон” гэдэг тайлбарыг албан бусаар өгч байв.
Мөн иргэн Б.Бямбадоржийн залилангийн түүх ч олны анхааралд оров. Нэр бүхий арилжааны банкнаас 2019 онд хятад иргэний итгэмжлэх ашиглаж 1.3 тэрбум төгрөг, 2020 онд “Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэн 99 сая төгрөг залилсан тухай нь бид бичсэн билээ.

Тэрбээр автомашин, газар гэхчлэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгүүдээр ч залилан үйлдсэн арвин түүхтэй бөгөөд залилсан хамгийн бага мөнгөн дүн нь 20 сая төгрөгт хүрдэг гэх мэдээлэл байгаа юм. Гол нь ийм баялаг залилангийн түүхтэй гэмт этгээд банкнаас 99 сая төгрөг залилаад жил ч болоогүй байхдаа ямар нэг шийтгэл хүлээгээгүй, дахин 2 сая ам.доллар буюу 5.8 тэрбум төгрөг “янзалсан” явдал нь хачирхалтай байгаа юм.
Өнөөдөр буюу тавдугаар сарын 31-ний даваа гарагт ЦЕГ-аас хэргийн талаар албан ёсны мэдээлэл өгөхөөр болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХХБАНК ДАНДАА ХУДЛАА ЯРЬДАГ
САЙХАН ШААЖ БН
САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ НОВШ ОРХОН 2 ЯЛТАНГУУД ШҮҮ ШОРОНГИЙН ХАДААС
Цаанаа эзэнтэй, олзныхоо тодорхой хувийг өгч аваад сурчихсан, тиймдээ ч ял эдэлж шоронд орчихгүй дахин дахин гэмт хэрэг хийгээд яваад байна шүү дээ наад хүмүүс чинь, хуулийн байгууллагууд цэвэршээгүй байна гэсэн үг, х�##�аасанд нь шүүгё прокурор цагдаа нар байна аа гэсэн үг.
ЭРГҮҮ ХАР МАЛНУУД ОЛИГТОЙХОН МӨНГӨ ХУССАН ЮМ БОЛ ЖАРГАЖ ХЭВТЭХГҮЙ ЗАЯАГҮЙ ХАР ХҮҮРНҮҮД