Нийгмийн
Баян-Өлгий аймгийн бүх сумдаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлав

Баян-Өлгий аймагт коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ.
- 2021.05.30-ны өдрийн 17:00 цагаас эхлэн аймаг, сумын төвөөс орох, гарах хөдөлгөөнийг 48 цагийн хугацаатай хязгаарлаж тэг зогсолт хийнэ.
- Тухайн хугацаанд хүнсний 8 нэрийн дэлгүүр, шатахуун түгээх станц, эмийн сангуудаас бусад дэлгүүр, зах, худалдааны төв, үйлчилгээний байгууллагууд ажиллахгүй.
- Тэг зогсолтын хугацаанд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудыг тогтоох, шинжилгээ авах ажлыг зохион байгуулна.

Г.МӨНХЖИН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.