Д.Оросоо: Сонгуулийн тухай хуулийн ил тод, шударга байх зохицуулалт хумигдсаар байна

2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн дүнг луйвардсан байх магадлалтай баримтыг хэрхэн шалгасан асуудлаар гомдол гаргагч Нийслэлийн ардчилсан намаас мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Хуульч Д.Оросоо “Орон нутгийн сонгууль 2020 оны аравдугаар сарын 15-нл болсон. Энэ сонгуультай холбоотойгоор Нийслэлийн АН-ын зүгээс НИТХ-ын дарга асан Ж.Батбаясгалан, Г.Гангамөрөн нартай холбоотой мөнгө тарааж буй үйлдлийг, мөн Чингэлтэй дүүрэгт машинтай мөнгө тарааж байсан баримтууд, нэрсийн хавтгай сольсон баримтууд, нэр дэвшигчдийг хууль бусаар саатуулсан зэрэг гомдлыг хууль хүчний байгууллагад өгч байсан. Бидний өгсөн гомдлын дагуу холбогдох байгууллагууд шалгаж, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна, хор хохирол учраагүй байна, сонгуулийн хууль тогтоомж зөрчөөгүй байна гэж үзэж байсан. Гэсэн ч бид холбогдох газруудад хандаад гомдол гаргасаар байгаа. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 14.9, 14.5, 14.7 зүйлтэй холбогдуулан гомдол гаргасан. Тухайн гэмт хэргүүд нь 2-8, 1-5 жилийн хорих ял авахаар хуульчлагдсан байдаг.
Ер нь бол үе, үеийн сонгуулийн тухай хуулиуд ил тод, шударга байх хуулийн зохицуулалт хумигдсаар байна. Нэгдүгээрт, Сонгогчдын хурууны хээний тэмдэглэгээг УИХ-ын болон орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд дээрээс авчихсан. Тэгэхээр ямар хүн хэдэн удаа яаж саналд өгч байгаа нь тодорхойгүй болж байгаа юм. Хоёрдугаарт, нэрсийн жагсаалтыг сонгуульд оролцож байгаа нам эвсэлд өгдөг байсан. Орон нутгийн сонгуульд нэрсийн жагсаалтыг оролцож байгаа нам эвсэлд өгөөгүй. Энэ мэт сонгуулийн ил тод, шударга байх дэвшилттэй хуулийн заалтуудыг эрх баригчид өөрсдөдөө ашигтайгаар баталж байгаад харамсаж байна. Бид сонгуулийн үеэр гаргасан гомдлоо цаашид үргэлжлүүлнэ. Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ явдал битгий давтагдаасай гэж хүсэж байгаа” гэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ӨӨӨРСДӨӨ ХУМЬЧИХХААД
Зоригийн хэргийн захи�##�агч гэдэг батлагдах дөхөөд манай нөхөр хавь ойрын зуураад авч болох бүхнээс мөчир дэрс бүхнээс зуурч үзэж байна даа. Гарцаагүй юм байнаа хөөрхий
Зоосон мөнгө шидээд сүлд ба тоо buuval У.Хүрэлсүхэд. Босоогоороо тогтвол С.Эрдэнэд. Харин агаарт тогтвол Д.Энхбатад sanalaa өгнө