ДЭЛХИЙ

ОХУ Жо Байденд анхааруулга өгчээ

ОХУ ирэх сард болох Байден, Путин нарын уулзалтын өмнө АНУ-д таагүй дохио өгөх болно хэмээн анхааруулжээ. ОХУ-ын гадаад хэргийн сайдын орлох Сергей Рябков мэдэгдэхдээ ОХУ АНУ-д өгөх дарамт шахалтаа нэмэгдүүлнэ гэсэн байна. Тэрбээр “RIA” агентлагт хэлэхдээ “Москвагаас хэд хэдэн таагүй дохио өгнө гэж Америкчууд бодох хэрэгтэй” хэмээжээ.

Ирэх сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Женев хотод уулзах билээ. Байден тус уулзалтын үеэр Орос улс хүний эрхийг зөрчиж буй явдлын талаар Путинтай ярилцана гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр “The Guardian” агентлагт хэлэхдээ “Би хоёр долоо хоногийн дараа Ерөнхийлөгч Путинтэй Женев хотод уулзана. Тэгэхдээ түүнийг хүний эрхийг зөрчиж байгаа явдлыг АНУ хараад зогсохгүй гэдгийг мэдэгдэх болно” гэсэн байна.

“Independent” сайтад мэдээлснээр ОХУ хүний эрхийн зөрчлийн талаар ярилцахад бэлэн байгаа гэж Рябков хэлсэн аж. ОХУ-ын тал Ерөнхийлөгч Байденаас Украины хил дээр НАТО, АНУ хоёр цэргээ төвлөрүүлж байгаа явдлыг асуух сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН

ӨГӨР ХУЛМАСНУУД ОРОС БОЛ УЛААН ТАХАЛ ӨӨР ЮУ Ч БИШ

Холбоотой мэдээ

Back to top button