Нийгмийн

Ц.Анандбазар мэдүүлэг өгснөөр хэргийг нь прокурорт шилжүүлэх эсэхийг удахгүй шийднэ

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын холбогдсон ажлын байрны бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийллийн хэргүүдийн дуулиан анхаарлын төвд байсаар байна.

Уг асуудлаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас ажлын хэсэг гарч, хэрэг бүртгэлийн хэрэг нээн, мөрдөн шалгаж эхэлсэн.

Тэгвэл Ц.Анандбазарын бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх бүсгүйчүүд цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн гэнэ. Түүнчлэн удаа дараа дуудсан ч очиж мэдүүлэг өгөхгүй байсан УИХ-ын гишүүн Ц.Анандбазар очиж мэдүүлгээ өгсөн байна.

Улмаар хэргийн холбогдогч болон оролцогч нараас мэдүүлэг авч дууссан бөгөөд хэргийг прокурорт шилжүүлэх эсэхийг тун удахгүй шийдэх нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button