ДЭЛХИЙ

Япон иргэдийн 53 хувь нь вакцинд эргэлзэж байна

“Imperial College London” болон “YouGov” сайт хамтран 15 улсын иргэдийн вакцинд хэр итгэлтэй байгааг нь судалжээ. Үүнээс вакцинд хамгийн их итгэж найддаг улсаар Их Британи тодорсон аж. Япон иргэд вакцины үр дүн, аюулгүй байдалд хамгийн бага итгэдэг гэж судалгаагаар илэрсэн байна.Тухайлбал Япончуудын 47 хувь нь л вакцинд итгэдэг гэж судалгааг бөглөжээ. Харин Их Британи иргэдийн 87 хувь нь коронавирусийн вакцины аюулгүй байдал, үр дүнд итгэдэг гэж хариулсан байна.

Одоогийн байдлаар Их Британи улсын насанд хүрсэн иргэдийн тал гаруй хувь нь бүрэн вакциндаа хамрагдсан байгаа билээ. “Our World in Data” сайтаас харвал Япон улс хүн амынхаа 3 хувийг бүрэн дархлаажуулжээ.  Японы вакцинжуулах аян тунгийн нөөц болон зохион байгуулалтын асуудлаас болж бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад оройтож эхэлсэн. Мөн Япончууд вакцины гаж нөлөө, аюулгүй байдалд эргэлзэж буй тул дархлаажуулалт ийнхүү удаан явагдаж байгаа аж.

Тус судалгааг ахалсан эрдэмдтийн нэг Сара Жонес хэлэхдээ “Бидний явуулсан судалгааны хариу ард иргэдэд коронавирусийн вакцин аюулгүй бөгөөд үр дүнтэй гэдгийг харуулахын тулд хийх ажил их байгаа гэдгийг илтгэлээ” гэсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button