НИЙГЭМ

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1393 халдвар илэрч, зургаан хүн нас барлаа

ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр өнгөрсөн 24 цагт 1393 халдварын тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас барсан талаар мэдээлэгдлээ. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт коронавируст халдварын тоо 63,978 болж нэмэгдлээ. Мөн зургаан хүн нас барснаар нийт нас баралт 397-д хүрлээ” гэлээ.

Шинэ тохиолдлуудын 1092 нь Улаанбаатар хотод, 299 нь орон нутагт, хоёр нь зөөвөрлөгдсөн байдлаар бүртгэгдсэн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button