Владимир Путин АНУ-ыг хоёр нүүртэй гэв

Энэ сарын 16-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Женев хотод уулзалт хийнэ. Путин Санкт-Петерсбург хотод бизнесийн чуулган дээр ярьж байхдаа 16-нд болох уулзалтаас нэг их зүйл хүлээхгүй байгаа гэдгээ мэдэгджээ. Мөн тэрбээр АНУ Вашингтонд бослого гаргасан иргэдээ мөрдөн мөшгөж байгаа нь хоёр нүүр гаргасан хэрэг гэсэн байна.

Путин хэлэхдээ Беларусь улсад жагсаж байгаа хүмүүсийг засгийн газар нь мөрдөн мөшгөхийг АНУ шүүмжлэх зохисгүй гэжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ улс төрийн шаардлага тавьж Вашингтонд бослого хийсэн жагсагчдыг ч мөн адил АНУ мөрдөн мөшгөж байгаа хэмээсэн байна. Энэ долоо хоногийн эхээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлэхдээ Вашингтонд бослого гаргасан хүмүүсийг АНУ хавчин, шахаж байна гэсэн аж.
Ирэх 16-ны өдөр болох уулзалтаар ямар нэгэн томоохон тохиролцоонд хүрэхгүй гэж Путин бодож байгаа аж. Гэхдээ тэрбээр тус уулзалт цаг агаарын өөрчлөлт, коронавирусийн цар тахал, терроризмтой тэмцэх гэх мэт хоёр улсын ашиг сонирхол нэг асуудалд тус болж магадгүй гэж хэлжээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УЛААН ОРОСУУД БОЛ АРААС ХУТГАЛАГЧИД