ДЭЛХИЙ

Хунтайж Харри, Меган Маркл нар охинтой болжээ

Хунтайж Харри, Меган Маркл нар охин хүүхэд өлгийдөн авснаа мэдэгджээ.Тэд охиноо Лилибет (Лили) Диана Монтбаттен Виндсор нэрлэсэн байна. Меган өнгөрсөн баасан гарагт (2021.06.04) Калифорни мужийн Санта Барбара хотын эмнэлэгт амаржжээ. Эх охины биеийн байдал тогтвортой, сайн байгаа гэдгийг эмнэлгээс мэдэгдсэн байна.

Хосууд хэлэхдээ Хааны гэр бүлд хатныг Лилибет гэж дууддаг тул ийм нэр өгсөн хэмээжээ. Мөн Лилибетийн дунд нэрийг Уэльсийн гүнж Дианаг хүндэнтгэн сонгосон байна. Лилибет өнгөрсөн баасан гарагийн (2021.06.04) 11:40 минутад (Калифорнийн цагаар) төрсөн аж. Хунтайж Харри, Меган Маркл хоёрын веб сайт дээр “Зургаадугаар сарын 4-ны өдөр бид Лили охиноо өлгийдөн авлаа. Энэхүү чухал мөчид манай гэр бүлийг дэмжсэн та бүхэндээ баярлалаа” гэж бичжээ.

Хосууд 2018 оны тавдугаар сард Виндсор цамхагт хуримаа хийсэн бөгөөд үүнээс нэг жилийн дараа Арчи хүүгээ өлгийдөн авсан билээ. Тэд 2020 оны гуравдугаар сард Хааны гэр бүлд гүйцэтгэх үүргээсээ татгалзан АНУ-руу нүүсэн.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button