Нийгмийн

“Шоуны ялагч болоход тэнгэрт байгаа аав маань хүүгээрээ бахархсан нь лавтай”

“Ододтой бүжиглэе шоу”-ны ялагч Б.Баттөрийн баярласан сэтгэлээ цахим орчинд хуваалцсан билээ. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа энэ талаараа ярьсан юм. Энэ үеэр:

Бүжиг хүний амьдралд ямар том өөрчлөлт байдгийг хүмүүс харж чадсан байх. Бүжгийн спортоор та бүхэн хичээллээсэй. Бүжгийн хамгийн гоё сонирхолтой зүйл нь би хөгжим сонсоод бит номыг нь ялгаж сонсоод, яг юу болоод байгааг ойлгож чаддаггүй. Харин бүжиглээд сонсохоор бүх юм нь ойлгогдож сонсогддог. Аан ийм тооллоготой ийм дэлсэлт дээр ийм хөдөлгөөн хийж байгаа юм байна гээд л. Тэгэхээр бүжиг өөрөө гайхамшиг. Сайн үйлсийн аянаа гоё, эерэгээр хийнэ. Халиунаа маань төгс партнер байсантай маргахгүй.

Энэ үеэр түүний дэмжигчдийн асуусан асуултаас:

-Ааваараа бахархаж, ээжийгээ хүндэлдэг хүү цомоо авахдаа сэтгэл их хөдөлсөн харагдсан?

-Тийм ээ. Тэр өдөр би тэсэхгүй аавыгаа ярьсан. Яг л аль нэг зурагтаар намайг үзэж байгаа юм шиг тийм гоё амьд мэдрэмж төрөөд л, ааваараа бахархуулж байгаа мэдрэмжийг мэдэрсэн. Аав бол намайг яалт ч үгүй тэнгэрээс үзсэн. Би тэрэнд 100 хувь итгэж байгаа.

-Ээжтэйгээ ойр байгаарай. Мэндчилгээг нь үзэхэд ямар байсан бэ?

-Ээжтэйгээ хол зайд,  хол өссөн хэдий ч шоуны үеэр ээждээ хайртай гэдгээ хэлээд ээжээсээ хайртай гэдэг мэндчилгээг аваад хэзээ ч харамсахгүй сайхан мэдрэмжийг авсан.  Амьддаа бие биенээ хайрлацгаая.

-Спортоо үргэлжлүүлэх үү?

-“Ододтой бүжиглэе”-д оролцоод зогсохгүй миний спортын карьер маш гэгээтэй харагдаж байгаа. Бүжгээс бол мэдээж салахгүй.

-Цомоо хаана хадгалж байгаа вэ?

-Цомоо одоогоор эмээ дээрээ үлдээчихсэн. Намайг эмээ гэр бүлийнхэн маань үнэхээр гоё угтаж авсан. Болор цомон торттой.

-Сурахад хамгийн хэцүү байсан бүжгээ нэрлээч?

-Сурахад хамгийн хэцүү байсан бүжиг бол контенпорари, хувцсаа тайлаад Б.Халиуны дээгүүр үсэрдэг фасадобл бүжиг байсан. Гэхдээ л гэнэтийн бэлэгтэй бүжиглээд үзүүлсэн.  Тэдгээрийг үзүүлснээр, олон сарын хүч хөдөлмөрөө шагнуулах тасархай гоё мэдрэмжтэй байдаг юм билээ. Фасадобл бүжиг хүмүүст хамгийн их хүрсэн байсан. Пинал дээрээ бүжиглэдэг байсан. Танго бүжгийг нүдээ боож байгаад 1:30 секунд бүжиглэх гоё байсан. Ядаж байхад олон хүмүүстэй бүжиглэсэн. Цаашдын олон төлөвлөгөө бий. Залуус өсвөрийнхөнд үргэлж эерэгээр нөлөөлж байх болно. Мөн үргэлжлүүлээд Халиунаатай гоё бүжгийн юм хийнэ.

Дөрвөн сарын турш өдөр бүр хичээсний эцэст хөдөлмөрөө үнэлүүлсэндээ маш их баяртай байна. Намайг хүмүүс хамаатны дүүг дэмжиж байгаа мэт дотно дэмжсэн. Бүх дугаартаа хариуцлагатай байхыг маш их хичээсэн.  Ийм шоунд урьж оролцуулсан “Mongol HD”-ийн хамт олон шилдэг нь шүү. Шоуныхаа хажуугаар Б.Ариунболор охиныг байртай болголоо. Одоо дахиад сайн үйлсийн аян хийх гэж байна. Сэтгэл үнэхээр сайхан байна. Намайг дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа.

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button