Нийгмийн

Коронавирус туссан, жирэмсэн 12 эмэгтэйн бие нэн хүнд байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 40.000 орчим жирэмсэн эмэгтэй бий. Одоогоор 176 жирэмсэн эмэгтэй коронавирус туссан эмчлүүлж буйгаас 12-ынх нь бие нэн хүнд байгаа талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.

Тэрбээр “Эмнэлэгт 176 жирэмсэн эмэгтэй COVID-19 өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байна. 12 нь хүнд, нэн хүнд ангилалд эмчлэгдэж байна. Өнөөдрөөс жирэмсэн эмэгтэйчүүдийг Pfizer вакцинд сайн дурын үндсэн дээр хамруулж эхэллээ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button