УЛС ТӨР

Иргэдийг ажиллуул, өөрсдөө ч ажлаа хий, УИХ-ын гишүүд ээ

Б.Саранчимэг, Ч.Ундрам, Г.Мөнхцэцэг нарын гурван гишүүн өнгөрөгч 2020 оны есдүгээр сард Нийтээр тэмдэглэх баярын тухай болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан байдаг. Ингэхдээ “Номын баяраар амардаг болъё” гэх агуулгыг шингээж өгсөн.

Тухайн үед уг хуулийн төслийг УИХ хэлэлцээгүй өнгөрсөн. Харин энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын тов дотор гэнэтхэн ороод иржээ. Тодруулбал, лхагва гарагийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр товложээ.

Яг хуулийн төслийг нь харах юм бол номын баярыг амралтын өдрөөр тохиолдуулан тэмдэглэдэг болгохоор зохицуулсан байгаа юм. Тодруулбал тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд номын баярыг тогтмол тэмдэглэхээр хуульчлах агуулга туссан гэсэн үг.

Энэ жил урт үргэлжилсэн олон дахин хөл хориотой байлаа. Иргэд яг нэг оффисоор цуглаж, ажил төрлөө нэг хэмнэлд оруулах гэж байтал дахиад хөл хорьдог. Байж байтал бүх нийтээр амрах болдог. Ийм зүй тогтлоор багагүй хугацаанд явлаа. Хамгийн сүүлд Эх, үрсийн баяраар мөн л бүх нийтээр амарчхаад буй билээ.

Манай улс бүх нийтээр амрах өдрөөр дутаагүй. Жилийн 365 хоногийн гуравны нэгд нь амарч байна гэдэг судалгаа бий. Одоо цаг үеэ харвал аль болох л ажиллах, хөдөлмөрлөх шаардлага үүссэн гэдэгтэй санал зөрөлдөх хүн цөөн болов уу. Гэтэл эсрэгээрээ өнгөрөгч оны намар өргөн барьсан уг хуулийн төслийг яг ийм цаг үед хэлэлцэхээр оруулж ирсэн нь анхаарал татна.

Иргэдийг амраах битгий хэл өөрсдөө ч амарч ханаагүй яваа шахуу байгаа билээ, УИХ-ын гишүүд. Баахан сонгуульдсан. У.Хүрэлсүхийн ялалтыг тэмдэглэж, ууж идэж дуусаагүй л байгаа гэх. Ажлаа хаяад сонгуулийн сурталчилгааны 14 хоногт тойрог, тойрог руугаа талийцгаасан.

Одоо өөрсдөө ч ажлаа хий, иргэдийг ч ажиллуул, гишүүд ээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-06-14 14:15

Тиймээ. Энэ олон баяраа болиоч ээ

Зочин
Зочин
2021-06-14 20:05

Яасан толгой маруухан сэтгүүлчидтэй болж байнаа. Төслийг нь уншихаар амардаг болох биш амр�##�тын хагас бүтэн сайн өдрүүдийн нэгийг номын өдөр болгоно гэсэн байна

Зочин
Зочин
2021-06-15 01:10

Бөгс долоогч УИХ-ын гишүүд

Холбоотой мэдээ

Back to top button