ДЭЛХИЙ

Жо Байден, Владимир Путин нарын уулзалт өнөөдөр эхэлнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өнөөдөр Швейцар улсын Женев хотод уулзах билээ. Өнөөдөр Байден АНУ-ын Ерөнхийлөгч болсноос хойш хамгийн анхны удаа Путинтай уулзах юм. Үүнээс өмнө Байден Их Долоо болон НАТО-гийн уулзалтад оролцсон. Тэрбээр өнгөрсөн даваа гарагт (2021.06.14) хэлэхдээ Их Долоогийн уулзалтын үеэр “Энд байгаа бүх удирдагчид миний Путинтэй хийх уулзалтын талаар дурдаж түүнтэй уулзаж байгаад минь баярлаж байгаагаа илэрхийлсэн” гэжээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки өнгөрсөн сард хэлэхдээ “Удирдагчид хэд хэдэн асуудлаар хэлэлцэнэ. Бид Америк-Оросын харилцааг дахин сэргээж тогтвортой байлгахыг эрмэлзэж байна” хэмээсэн. Харин Кремль мэдэгдэл хийхдээ Байден, Путин нар хоёр талын харилцаа, цөмийн аюулгүй байдал, “КОВИД-19”-тэй тэмцэх, бүс нутгийн зөрчил гэх мэт зүйлсийн талаар хэлэлцэнэ хэмээн мэдэгдэл хийсэн.   

Владимир Путин өнгөрсөн долоо хоногт АНУ-ын “NBC News” агентлаг ярилцлага өгчээ. Тэрбээр тус ярилцлагадаа Америк-Оросын харилцаа сүүлийн жилүүдэд байгаагүй хамгийн доод цэгтээ хүрсэн гэсэн байна.

Эх сурвалж: CNBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button