Нийгмийн

“Зүрх мартахгүй” төслийн эмч Ш.Зоригоо гавьяат цол хүртэв

“Зүрх мартахгүй” төслийг Б.Болдсайхан эмчийн хамт анх санаачлаг, өнөөг хүртэл хэрэгжүүлж буй “Сонгдо” эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал, зүрх судасны мэс заслын эмч Ш.Зоригоо Гавьяат эмч болжээ.

Xemnel – Хуудас 74 – Бүхнийг түрүүнд

Тэрбээр “Зүрх мартахгүй” төслийг хэрхэн эхлүүлсэн талаараа “Улсын гуравдугаар эмнэлэг л хүүхдэд зүрхний мэс засал хийдэг байлаа. Тус эмнэлэгт бага насны, хэт бага жинтэй хүүхдэд хийдэг мэс засал цар тахлын улмаас өнгөрсөн оны эхээр зогссон. Зүрхний гажигтай хүүхдүүдэд хаана мэс засалд орох вэ, яаж эмчлүүлэх вэ гэдэг асуудлууд тулгарсан. Олон олон эцэг эхчүүд яах учраа олохгүй сандарч эхэлсэн нь “Зүрх мартахгүй” төслийг эхлүүлэх шалтгаан болсон.

Манай эмнэлэг 2012 онд зүрхний чиглэлээр ажиллах багаа бүрдүүлчихсэн, тоног төхөөрөмжүүд ч бэлэн байлаа. Даанч энэ төрлийн мэс заслын өртөг өндөр тул санхүүгийн хувьд тэр бүр манайд хийлгэх боломжгүй байсан юм.

Б.Болдсайхан эмч ходоодны хорт хавдраа эмчлүүлэхээр явлаа

2019 онд “Энержи Ресурс” ХХК “Улаан загалмай”-г санхүүжүүлээд БНХАУ-д хүүхдүүдийг мэс засалд оруулахаар болсон. Б.Болдсайхан эмч бид хоёр ярилцаж байгаад тэдгээр хүүхдийн мэс заслыг манай эмнэлэгт хийлгэх талаар хандсан юм. “Нэгэнт гэрээ хийгээд тохирчихсон болохоор боломжгүй” гэсэн хариуг бидэнд өгсөн л дөө. Тэгэхэд л анх өөрсдөө хандивын сан нээгээд, зүрхний гажигтай хүүхдүүдийг эх орондоо үнэ төлбөргүй эмчлэх санаа төрсөн юм. Ийнхүү яг жилийн өмнө тавдугаар сарын 25-нд “Зүрх мартахгүй” төслийг эхлүүлж байлаа.

Төслийг эхлүүлсэн даруйд “Петровис” ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэл агсан 30 сая төгрөг шилжүүлсэн. Дараа нь мөн ажилтнууд нь 20 сая төгрөг цуглуулан хандивласнаар “Зүрх мартахгүй” төслийн хандивын эхлэл тавигдаж, тун удалгүй Голомт банк албан ёсны хамтрагч байгууллагаар ажиллахаар болсноор “Зүрх мартахгүй” төсөл дээрх бидний хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж эхэлсэн. Голомт банк хамтын ажиллагааны хүрээнд хүүхдүүдийн хагалгааны зардалд 120 сая төгрөгийн санхүүжилт олгоод зогсохгүй төсөлд шаардлагатай бүхий л зүйлээр тусалж дэмжлэг үзүүлдэгт талархалтай ханддаг. Түүнчлэн, Хас банк, АПУ ХХК, “Өсөх зоос” ХХК зэрэг олон аж ахуйн нэгж, хувь хүмүүс хандив өргөсөөр байгаад их олзуурхаж, баярлаж явдаг. Монголчууд энэ төслийг ингэж дэмжиж, хандив өргөнө гэж үнэндээ бид төсөөлөөгүй.

Бид 2020 онд 40, энэ жил 80 хүүхдэд мэс засал хийхээр төлөвлөсөн. Одоогоор бид 170 хүүхдэд мас засал хийчихээд байна. Мөн 2021 онд 200-250 хүүхдэд мэс засал хийх төлөвлөгөөтэй байгаа” гэж ярьсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button