ДЭЛХИЙ

БИЧЛЭГ: БНХАУ-д 10 давхар байшинг 29 цагийн дотор барьжээ

Хятад барилгачид 28 цаг 45 минутын дотор 10 давхар орон сууцыг барьж дуусгажээ. “Broad Group” нэртэй барилгын компани тэрхүү орон сууцыг Хүнань мужийн төв Чанша хотод барьсан аж. Тус компани үйлдвэрт бэлтгэсэн жижиг хэсгүүдийг угсарсан учир ийм бага хугацаанд 10 давхар орон сууц барьж дуусгасан байна.

“Broad Group” компани үүнтэй ижил аргаар өндөр цамхгууд барьж болно хэмээжээ. Тус компани мэдэгдэл хийхдээ “Энэхүү арга барил нь тансаг орон сууц, 200 давхар өндөр цамхаг, олон нийтийн барилга барихад нэн тохиромжтой” гэсэн байна. 2012 онд “Broad Group” компани 220 давхар цамхгийг долоон сарын дотор барих төсөл танилцуулсан боловч аюулгүй байдлын асуудал болон засгийн газрын зөвшөөрөл дутсанаас болж бүтээн байгуулалтын ажил эхлээгүй юм.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button