Нийгмийн

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачилгаар төмөр замын мэргэшсэн ажилтнуудыг бэлтгэж эхэллээ

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачилгаар "100 залуус - 100 ажлын байр” хөтөлбөр хэрэгжиж эхлээд буй. СХД-т хэрэгжиж байгаа уг хөтөлбөрийн хүрээнд Бүтээгч сургалтын төвтэй хамтран төмөр замын мэргэжил олгох онол, практик хосолсон сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сурагчдад мэргэжлийн үнэмлэх гардуулах ёслол болж өндөрлөв.

Сургалт өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд, тойргийнхоо ажилгүй иргэдийг мэргэжилтэй болгож, ажилд зуучлах зорилготой. Тухайн салбарын доктор, профессорууд мэргэжлийн хичээл орж, төмөр замын суурь мэдлэг олгосон юм. Суралцагчдын мэргэжлийн үнэмлэхийг УИХ-ын Ц.Гарамжав гардуулж, тэдний 30 хувь нь дахин сурч, шинэ мэргэжилтэй болсон байна. Мөн дадлагаа сайн хийсэн найман иргэнийг тухайн байгууллагууд авч ажиллахаар болжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button