ЭРҮҮЛ МЭНД

УНТЭ-ийн Эрчимт эмчилгээний тасагт иж бүрэн засвар хийлээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг иж бүрэн засвар хийж, орныхоо тоог нэмэгдүүлэн өнөөдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Тус тасаг нь анх 1977 онд нээгдсэнээс хойш хүнд өвчтөнийг оношлох, эмчлэх нарийн мэргэжлийн тусламж тасралтгүй үзүүлж ирсэн бөгөөд 2007 оноос хойш бүрэн хэмжээний засвар үйлчилгээ хийгээгүй байжээ.

Энэ удаа дулааны шугам сүлжээ, цэвэр бохир усны шугамыг шинээр сольж, цахилгааны угсралтаас эхлээд барилгын засал, тохижилт, тасгийн тавилга хэрэгслийг бүрэн шинэчилсэн байна.

Тус тасгийн эрхлэгч Г.Отгонтуяа, "Хүнд өвчтөнийг ая тухтай орчинд эмчлэх таатай орчинд бүрдсэн манай тасгийн хамт олон баяртай байна. Засвар, шинэчлэлийн хүрээнд хүнд өвчтөнүүдэд зайлшгүй шаардлагатай хүчилтөрөгчийн систем бүрэн шинэчлэгдсэн. Эмнэлгийн зориулалттай орчин үеийн стандарт хангасан бактери үрждэггүй шал тавьсан нь хүнд өвчтөнүүдийн  аюулгүй байдлыг хангахад их ач холбогдолтой" хэмээн  ярив.

Эрчим эмчилгээний тасаг нь одоо 12 ортой, долоон эмч, 21 сувилагч, дөрвөн туслах сувилагч, дөрвөн асрагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Засварын ажлыг хоёр сарын хугацаанд гүйцэтгэсэн бөгөөд Эрүүл мэндийн яам, тус эмнэлгийн захиргаанаас гадна “Жаргалан дулаан”, “Алтан хийц” ХХК-иуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрийн хөрөнгөөр томоохон ажлуудыг хариуцан гүйцэтгэжээ.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-11-04 12:36

Propecia Resultados cialis without prescription Commander Cytotec

Холбоотой мэдээ

Back to top button