“ТЭВЧЭЭР ТАСАРЛАА” ХӨДӨЛГӨӨН: “Ажлыг маань зогсоосноос болж 15 сая төгрөгийн өрөнд орсон”

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр хүн хоорондын зайгаа барья гэж шаардлага тавиад баривчлагдсан. Харин өнөөдөр бизнес эрхлэгчид “Тэвчээр тасарлаа” хөдөлгөөн өрнүүлж урт хөл хорионд эрх ашиг нь зөрчигдсөн ААН-үүд “Гашуудал-гацалт” жагсаал хийж байна.
Д.АМАРТҮВШИН: ҮГЭЭ ХЭЛЛЭЭ ГЭЭД БАРИВЧИЛЖ, ХОРИНО ГЭВЭЛ ХОРИГДООД Ч ХАМААГҮЙ ТЭМЦЭНЭ
Энэ үеэр иргэн Д.Амартүвшин “Би Ерөнхийлөгчийн тангараг өгрөх ёслолын үеэр хүн хоорондын зайгаа барья гэж шаардлага тавиад баривчлагдсан. ЭМЯ өдөр бүр бие биендээ шаардлага тавиарай гэсэн. Уг нь иргэний үүргээ биелүүлсэн боловч баривчилсан. Надад чимээгүй бай гэдэг шаардлага тавьсан. Тэгээд л намайг ачсан даа.
Өнөөдрийг хүртэл жилийн хугацаанд манай байгууллага үүдээ барьж, олон хүн ажил, орлогогүй болсон. Миний хувьд 15 сая төгрөгийн зээлтэй болчихлоо. Үр хүүхдүүдээ тэжээмээр байна. Хадгалж цуглуулсан хэдэн төгрөгөө үрээд зогсохгүй их хэмжээний мөнгөний өрөнд уналаа.
Өнөөдрийн жагсаалд олон хүмүүс нэгдье гэж залгасан. Гэхдээ цаг үе ийм байгаа учраас болиулж зөвхөн төлөөллүүдийг л ирүүллээ. Хэрвээ биднийг үгээ хэллээ гээд баривчилж, хорино гэвэл хоригдоод ч хамаагүй үгээ хэлж тэмцмээр байна” гэсэн юм.
Э.ОДБАЯР: ШУУДАЙ ШУУДАЙГААР НЬ ОДОН МЕДАЛЬ ТАРААЖ БОЛДОГ ХЭР НЬ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД АМЬДРАЛАА ЗАЛГУУЛЖ АЖИЛЛАЖ БОЛОХГҮЙ
Бизнес эрхлэгч Э.Одбаяр “Би татвар төлөгч, бизнес эрхлэгч хүн. 2011 оноос хувийн бизнесээ эхлүүлж 100 гаруй хүнд ажлын байр бий болгон ажилладаг юм. Бизнес эрхлэгчид бид өнөөдөр жагсаал цуглааны шинжийг агуулахгүйгээр 15 минутын плаш моб бүжгийг бүжиглэнэ. Өнөөдрийн бидний хүргүүлж байгаа шаардлагыг авч хэлэлцэж, арга хэмжээ авахгүй бол дараагийн шатны арга хэмжээгээ авах болно.
Төр аж ахуйн нэгжтэй хариуцлагын гэрээ гэж байгуулаагүй. ААН-үүдээ хэвийн үйл ажиллагаагаа явуулахад нөхцөл боломжоор нь төр хангах ёстой. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль дүрмүүд эрх тэгш үйлчлэх ёстой. Энэ зарчим алдагдвал тэнцвэр алдагдана. Дарга цэргүүд шуудай шуудайгаар одон медаль тараах болохоор үйл ажиллагаа явуулж болоод байдаг хэр нь бизнес эрхлэгч, ААН-үүд нь дүрэм журмаа мөрдөөд үйл ажиллагаа явуулж болохгүй. Энд маш их хүнд суртал, ялгаварлал бий болж байна” гэлээ.
Э.ҮҮРИЙНЦОЛМОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгээд энэ 5өхөрт 15000000төг нөхөн олговор өгөх болж байна уу. ...Дэлхийн хөрсөн дээр амьдар !!!
15 саяыг авья гээгүй ажилаа хийе гээд байна шүү дээ
Дэлхий нийтээр тэвдэж бна. НҮБ -д хандв�##� яасан юм бэ.
Ухаантай байж нөөц хөрөнгөтэй байх ухаан зарж ажиллаж амьдрах ёстой шүү олсон мөнгөа тансаглаж үрчихээд иим юм тохиолдоход орилж бахираад яахав хүн бүхэн л өөрсдиигөө болгож байна
Иим 2 б�##�ай юм байсхиигээл солиороод гараад ирэх юм монгол улсад зохицоод амьдарч чадахгүй бол �######�аад өг дургүйцэл хүргээд байх юм та 2ын бизнэс татвар төлөгч гэж юу байдгиим хэрүүл хэл амны л мэргэжитэн байх яасан ч завтай юм
Э. Одбаяр гэж С. Эрдэнийн хүү биздээ. Зоргоороо шаах юмаа ичээчээ чи �####�ка
Тэр Эрдэнийн хүү Одбаяр одоо болиочээ. Эцгийнхээ зувчуулсан хэдэн тэрбум төгрөгийг зүгээр гудра�##� байж чадахгүй их д�##�дагнах юмдаа. Эцэг нь �##�баар турхираад байдаг юм болуу.