ДЭЛХИЙМэдээ

Фэйсбүүк аравдугаар сарын 1-нээс лайваар худалдаа хийхийг хориглоно

Фэйсбүүкийн "Мета" компани ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн лайв хэлбэрээр онлайн худалдаа хийхийг хориглож эхлэх юм. Учир нь тус компани шууд худалдан авалт хийх дээрх функцээ хааж, “Reels” хэсэг рүүгээ гол анхаарлаа хандуулах болсон байна. Энэ өөрчлөлтийг тайлбарлахдаа, “Хүмүүс урт хугацааны бичлэгийг үзэхээс зайлс хийх болсон. Тиймээс тик ток болон инстаграмын “reel” цэс шиг богино хэлбэрт шилжүүлсэн нь илүү оновчтой сонголт байх болно. Хэрэглэгчид фэйсбүүкийнхээ “Reel” цэсээр дамжуулан онлайн худалдаагаа үргэлжүүлж болно” хэмээжээ.

Энэ нь фэйсбүүкийн лайв цэс устаж байгаа гэсэн утга биш, зөвхөн онлайн худалдааны зориулалтаар ашиглагдах боломжгүй болно гэсэн үг юм. Харин инстаграм хуудсаараа дамжуулан онлайн худалдаа эрхлэх боломжийг нээлттэй хэвээр үлдээж байгаа гэдгээ мөн тодотгожээ.

Фэйсбүүк анх 2018 онд шууд лайв хэлбэрээр худалдаа хийхийг зөвшөөрч эхэлсэн бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ функцийг илүү жигд, алдартай болгох арга замуудыг туршиж үзсэн. Хамгийн сүүлд л гэхэд тус компани бүтээгчдэд зориулсан шууд худалдан авалтыг туршиж эхэлсэн байдаг. Гэвч энэ туршилтууд тэдний хүлээлтэд хүрээгүй учир энэ функцийг зарим тохиолдолд хаахаар болсон гэж таамаглаж байгаа юм.

Шууд худалдааны платформ нь эцсийн дүндээ фэйсбүүкийн хувьд томоохон орлогын урсгал болж чадах байсан гэж хэлж болно. Гэсэн хэдий ч энэ мэдэгдлээс харахад лайв хэлбэрийн шууд дамжуулалт нь тийм ч ашигтай бус байсан учир өөр илүү ашигтай гаргалгаа хайж байгаа хэмээн ойлгож болохоор байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-19 09:49

ЭНЭ ЧИНЬ ХАРИН ЗӨВ ЮМ БИШ ҮҮ

Зочин
Зочин
2022-08-19 13:14

ФЕЙСБҮҮК ҮНЭН ХОГ БОЛСОН БАЙНА ЛЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x