ДЭЛХИЙ

Ши Жиньпин, Владимир Путин нар нөхөрсөг харилцаагаа сайжруулахаар ажиллана

Даваа гарагт (2021.06.28) Хятадын Коммунист нам мэдээлэхдээ Ши Жиньпин болон Владимир Путин нар хоёр улсын нөхөрсөг харилцааг сайжруулах тал дээр хамтарч ажиллахаар тохиролцоонд хүрсэн хэмээжээ. Ши Жиньпин, Путин хоёр Хятадын Коммунист намын 100 жилийн ойн баяраар гурван өдрийн турш видео уулзалт хийсэн аж.

“Global Times” сайт мэдээлснээр энэхүү видео уулзалт нь тэдний зургаан долоо хоногийн хугацаанд хийсэн хоёр дахь уулзалт аж. Ши Жиньпин болон Путин нарын уулзалтын тоо ихсэх болсон нь Хятад-Оросын харилцааг таслах гэсэн Барууны орнуудад том цохилт боллоо хэмээн тус сайт мэдээлжээ. Тус уулзалтын үеэр хоёр улс 2001 нод гарын үсэг зурсан “Сайн хөрш, найрсаг хамтын ажиллагаа” нэртэй тохиролцоог сунгасан байна.

Сүүлийн үед Орос-Хятадын харилцаа улам бэхэжсээр ирсэн. Үүнтэй зэрэгцэн ОХУ, БНХАУ хоёр АНУ-тай зөрчилдөх нь ихсэж харилцаа нь муудсан билээ.

Эх сурвалж: Kyodo News

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button