Х.Нямбаатар: Баяр наадмыг дараа жил хүртэл хойшлуулах санал Засгийн газарт хүргүүллээ
УОК-оос гаргасан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Тэрбээр “Эрдэмтэн судлаачид баяр наадмыг хойшлуулах нь цар тахлын давалгааг багасгах, хумих боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс УОК баяр наадмыг хойшлуулах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргалаа. Ингээд маргаашийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
Өглөө 09:00 цагт эхлэх хуралдаанаар хэлэлцэнэ. Ковидын эсрэг хуулийн 7.1.7-д нийтээр тэмдэглэх баяр наадмыг улс орон даяар болон тодорхой орон нутагт хязгаарлах, зогсоох эрхийг Засгийн газарт олгосон.
Баяр наадам хойшлуулахаар амралтын өдрүүдээ хэрхэхийг Засгийн газрын хуралдаанаар мөн шийднэ.
Баярын нээлтийн контентын зураг авалт ерөнхийдөө дууссан учраас наадмаар видео хэлбэрээр цацахаар болсон.
Олон нийтийн эсэргүүцэл их байгаа нь ийм шийдвэр гаргахад мөн нөлөөлсөн” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зов юунд баярлаж наадамлах овчин зовлонгоо давж гарчихаад баярлаад найрлаад наадамлаад суухгуй юу ард тумэн ухлээ овдлоо гээд баярлах гээгуй юм бол дараа болго
зураг ав�##�т дууссан гэнээ ямар ч гэсэн хэдэн төгрөг шаана гэснээ шаачиж оюукын ах цар тахлаар хэдэн хошин шогчид дуучид овоо орлоготой байна улсаас мөнгө шаагаад
Алиа марзан хэдэн юм одоо больмоор юм эр эм нь ч мэдэгдэхгүй
Зөв шүү наадам дараа жил болтол хойшлоосой.
Наадамыг цуцла.