ДАТАГРАФИКСурвалжилга, Нийтлэл

ИНФОГРАФИК: Халдвар нэмэгдсэнээр импортлогчид “Арбидол” төст эмийн лиценз хүсэх нь ГУРАВ ДАХИН нэмэгджээ

Коронавируст халдвар авсан иргэд өөрсдийгөө гэрээр эмчлэх болсон цагаас хойш “Арбидол” эмийн эрэлт нэмэгдсэн. 2020 оны дөрөвдүгээр сард буюу жилийн өмнө хоёр компани л энэ төрлийн эмийг импортлох лицензтэй байжээ. Тэгвэл өнөөдөр 33 болж, 16 дахин нэмэгдсэн байна. Гэхдээ хамгийн хурдтай өсөлт нь сүүлийн нэг сард тохиож буй нь анхаарал татна.

“Арбидол” буюу Умифеновир эм нь ерөнхий вирусийн эсрэг үйлчилгээтэй. Яг цэвэр Ковид-19 вирусийн эмчилгээнд зохион бүтээгдсэн эм биш. Умифеновир нь үйлдвэрлэсэн улсаасаа шалтгаалж “Арбидол” оос гадна “Арбивир”, “Афлюдол” зэрэг нэрээр худалдаагддаг.

Умифеновирээс гадна Ремдесивир, Фавипаривир нэрийн вирусийн эсрэг эмийг коронавируст халдварын эмчилгээнд хэрэглэж болж байгаа. Тэгэхээр зөвхөн “Арбидол” гэдэг танигдсан нэрийн цаана ижил үйлчилгээ бүхий 13 ч нэр төрлийн эм худалдаалагдаж байна. Харин Ремдесивирийг Ковид-19 вирусийн эмчилгээнд зориулан АНУ-ын эрдэмтэд бүтээснээрээ ялгарах онцлогтой.

Одоогоос нэг сар орчмын өмнө “Арбидол” эмийн үнэ огцом хөөрөгдсөн тухай дуулиан нийгэмд түгсэн. Энэ дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газартай хамтарсан шалгалт хийсэн. Энэ үед 12 компани дээрх нэр төрлийн вирусийн эсрэг эм импртлох лицензтэй байсан байна.

Тэгвэл одоогийн байдлаар 33 болсон талаар дээр дурдсан. Өөрөөр хэлбэл зургадугаар сарын 17-нд хийсэн шалгалтын үеэр 12 байсан лиценз бараг гурав дахин нэмэгдсэн байгаа юм. Үүнийг халдварын тохиолдол нэмэгдэж, эмийн эрэлт өссөнтэй холбож ойлгох боломжтой байна.

ТАЙЛБАР: Одоогийн байдлаарх Эрүүл мэндийн сайдын тушаалаар цар тахлын нөхцөл байдалд уялдуулан, вирусийн эсрэг эм импортлох нэг удаагийн лиценз авсан байгууллагууд.

2020 оны дөрөвдүгээр сард, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн тушаалаар “Мөнхийн тун”, “Монос фарм трейд” ХХК-иудад анх “Арбидол” эмийг импортлох лиценз олгосон байна баримт байна. Харин одоогийн байдлаарх 33 гэдэг тоонд “Арбидол” оос гадна “Арбивир”, “Ремдесивир” зэрэг бусад ижил үйлчилгээтэй эмийн лиценз авсан ч компаниуд багтаж байгаа юм. Нэг үгээр энэ чиглэлд лиценз олгох эмийн нэр төрөл ч нэмэгджээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, эдгээр эмүүд нь Монгол Улсын эмийн бүртгэлийн жагсаалтад бүртгэгдээгүй. Ийм ч учраас цар тахлын үед, Эрүүл мэндийн сайдын тушаалаар нэг удаагийн лиценз авах журмаар энэ эмүүдийг импортолж буй. Тэгэхээр эрэлт нэмэгдэж байгаа үеийг далимдуулж, лиценз хөөцөлдөх ААН-үүд олшрох логик харагдана.

Шалгахад, Гаалийн ерөнхий газрын сайтад байршсан эмийн бүртгэлийн жагсаалтад “Арбидол” эм багтсан байна. Харин инфографикт дүрслэгдсэн бусад эмүүд байхгүй байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button