СПОРТ
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав наадам хойшлуулсан шийдвэрийг дэмжжээ

Монголын морин спорт уяачдын холбоо, Сурын холбоо болон ТББ-ууд нэгдэн өв соёлоо хамгаалах зорилготойгоор ҮАБЗ-д шаардлага хүргүүлж, төв талбай дээр тайван жагсаал зохион байгуулж байна. Тэд соёлын биет бус өв болох наадмыг ядаж ёсчилсон байдлаар зохион байгуулах ёстой хэмээн үзэж буй юм.
Тэгвэл өнөөдрийн жагсаалд МҮБХ, бөхчүүд оролцоогүй байна. Учир нь МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав Засгийн газрын шийдвэрийг хүндэтгэн үзэж байгаа аж.
Өөрөөр хэлбэл цар тахлын энэ үед олон хүний эрүүл мэндийг эрсдэлд оруулж наадамлах нь зохисгүй гэж бөхчүүд үзэж байгаа юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.