СПОРТ

“Токио олимп сан”-гийн цом Алтай таван богд уулын оргилд хүрлээ

“Токио-2020” олимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит “Токио олимп сан”-гийн цомыг 21 аймгаар аялуулсан юм.
Монгол Улсын Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр тэргүүтэй уулчид Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг төрийн далбааны хамтаар Алтай таван богд уул, гурван улсын хил Найрамдал оргил (4182 м) болон Монгол, Оросын хилийн нэгдүгээр баганад бараалхуулсан байна.

2021 оны зуны олимпын XXXII наадам нь долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд Японы Токио хотноо болно.Олимпын наадмыг угтал болгон зохион байгуулж буй “Токио олимп сан”-гийн цом аялсан аймаг нь нэрэмжит үйл ажиллагааг зохион байгуулж, сурталчлах, хандив босгох үүргийг хүлээж ирсэн ба 8.2 кг жинтэй цомыг “Эрдэнэт” үйлдвэрийн зэсээр бүтээж, шижир алтаар бүржээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button