Нийгмийн

АНУ-ын иргэн Алтай таван богдод сураггүй алга болжээ

Энэ сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн “Алтай таван богд” ууланд авиралт хийж явсан иргэн сураггүй алга болсон байна.

Тодруулбал, АНУ-ын харьяат иргэн, 40 настай, эрэгтэй П нь тус ууланд авирахаар гараад 20-ны өдөр буцаж ирэх ёстой байсан ч эргэж ирээгүй тул “Алтан тур” ХХК-ийн ажилтан К аймгийн Онцгой байдлын газарт аялал жуулчлалын мэдээлэл хүргэжээ.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 9 алба хаагч, 1 автомашинтай 09.22-ны өдрийн 05:00 цагт “Алтай таван богд” уулын чиглэлд явж, мөн өдрийн 17:30 цагт тус уулын “Хаалт” гэдэг газар буюу Вест кампэд очиж хоножээ. Мөн өнөөдөр /2019.09.23/ өглөөний 09:00 цагаас эрлийн ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button