Энтертайнмент

2021 онд салахын цондонтой зурхайн орд

2021 онд салахын цондонтой таван ордын зурхайг танилцуулъя. Зурхайчдын дүгнэж байгаагаар аз жаргалтай хамтын амьдрал нь асуудлаар дүүрч, бүр салж хагацах дээрээ тулах зурхайн таван ордыг нэрлэлээ.

Хонь (03/11 – 04/19) + Мэлхий (10/23 – 11/22).

Хониныхны буруугаас болж хосууд биенээсээ холдож эхлэх магадлалтай. Энэ нь хоёр биенээсээ уйдаж эхэлснээс үүдэж болно. Хониныхон байнга ямар нэг зүйл хүсч, үргэлж өөрт нь хань болж байхыг хүсдэгээс Хилэнцийнхэн үнэндээ залхаж эхэлнэ. Цаг үргэлж л нэхэж суухын оронд хааяа ч болов өгч байгаарай, Хонинынхоон.

Хамтатгах (05/21 – 06/21) + Хумх (01/20 – 02/18).

Хамтатгахынхан үйл явдлын бүр гүн рүү орж зууралдахыг улайрна. Үүнээс нь болж Хумхынхан эгдүүцнэ. Учир нь, Хумхынхан хэт туйлшрахгүй тэнцвэрт байдлыг эрхэмлэнэ. Хосууд хамтдаа байхдаа биш харин ажил дээрээ байх нь тэднийг илүү “аргадах” болно.

Арслан (07/23 – 08/22) + Нум (11/22 – 12/21).

Хэрүүл маргаангүй нэг ч өдөр гэж бараг байхгүй болно. Ялагч гэж харин байхгүй: яагаад гэвэл, хосуудын хэн хэн нь өөрийнхөө зөв гэдэгт бат зогсоно. Энэ нь эцэстээ уйтгар гуниг, салалт хагацал руу түлхэнэ.

Охин (08/23 – 09/22) + Матар (12/22 – 01/19).

Охиныхон, Матрынхны хэрүүл уруул 2021 он гарсаар л эхлэнэ. Хэрүүл улам л даамжирна. Хэн нь ч буулт хийхийг оролдохгүй. Салалт нь маш өчүүхэн, аар саар зүйлээс л эхэлнэ.  Чухам яагаад салснаа мөддөө ухамсарлахгүй.

Хилэнц (10/23 – 11/22) + Загас (02/19 – 03/20).

Загасынхны арчаагүй байдал Хилэнцийнхний эгдүүцлийг хүргэж, “гайхшруулна”. Загасынхан сүүлдээ Хилэнцийнхнээс тэс өөр “төгс” хамтрагчийн эрэлд гарна. Хосууд хоорондоо учир зүйгээ олоцоно гэдэг юу л бол.

Салчихна гэсэн энэ зурхайг уншаад л салчихгүй гэдгийг бас бодолцох хэрэгтэй. Од эрхэсийн нөлөө үнэхээр хүнд нөлөөлдөг ч гэлээ аль болохоор харилцаагаа авч үлдэхийн төлөө өөрөө хүчин чармайлт гаргах нь зүйтэй. Зурхай дээр сална сарнина гэсэн байна гээд сэтгэл санаагаар унах биш алдаа дутагдлаа засч, буруу зүйл хийсэн бол хамтрагчаасаа уучлал гуйж, буулт хийх зөв сэтгэлтэй ерэг байгаарай.

Танд амжилт хүсье!

О.АНАР (Эх сурвалж: news.obozrevatel.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button