АЛТАН ГАРТ ЗУРААЧ ГУСТАВ КЛИМТ: “Үнсэлт” зургийн тухай

Хайр энхрийллийг будаг бийрээр чадварлаг дүрсэлж, хүний сэтгэлийн торгон утсыг хөндөж чаддаг зураач гэдгээрээ Густав Климт дэлхий дахинд танигдсан. Тэгвэл энэ удаад бид Австрали зураачийн алдрын оргил “Үнсэлт” зургийг онцолж байна.
Зуугаад жилийн өмнө урласан энэ бүтээлийг дэлхий дахинд “Алтан” гэх нэрээр алдаршсан юм.
-Густав Климт гэж хэн бэ?-
Климт алтаар урладаг байснаараа алдартай. Энэ нь түүний дархан, сийлбэрч эцгээсээ авсан нэг чадвар юм. Густав 1862 онд Вена хотын ойролцоо сууринд төрж өссөн. Тэрбээр Австралийн урлагийн музей, үйлдвэрлэлийн дэргэдэх дүрслэл урлагийн сургуульд суралцан барилга архитектурын уран зургийн мэргэжилтэй болжээ. Түүний анхны уран бүтээлүүд театр тайзны томоохон чимэглэлийн уран зургууд байсан юм. Тэрбээр үүний дараа Вена хотын уран илтгэгч зураачдын нэгдсэн холбоог үүсгэж байгуулж байжээ. Густав бол 1900-аад оны үед Вены тайзыг эзэгнэгч гэдгээр хүлээн зөвшөөрөгдсөн зураач юм.
Энэхүү зураачийн бүтээлүүд бүхэлдээ хүний сэтгэлийн илэрхийлэл, өнгө аясыг тодотгосон байдаг. Климт өөрийн сэтгэл хөдлөлөө гаргасан зураг зурах сонирхолтой байсан гэдэг. Түүний шилдэг бүтээлээ туурвиж байсан үеийг “алтан эрин” гэж урлагийн түүхэнд бичжээ. Харин энэ эриний оргил болсон бүтээл бол “Үнсэлт” юм.

Зурагт цэцгийн талбайд тэврэлдэж буй хосуудыг дүрсэлжээ. Эрэгтэй нь эмэгтэй рүү бөхийж, бүсгүй түүнээс үнсэлт хүлээсэн мэт нүдээ аньсан байна. Чимэглэлийн хувьд эрэгтэй хүнийг тэгш өнцөгт, дөрвөлжин хэлбэр голчилсон бол эмэгтэйн хувьд зөөлөн төрх, цэцэгс зонхилжээ. Түүнчлэн тэрбээр байгалийн дүрслэлээр амар амгалан, тайван байдлыг бэлгэдсэн аж. Хосуудыг хучсан алтан нөмрөг тэднийг гадаад орчноос тусгаарлагдан өөрсдийн ертөнцдөө байгааг илэрхийлнэ. Харин зурагны ард хэсэг төдийлөн тодорхойгүй байгаа нь тэдний ертөнц цэцэг алгалсан бяцхан талбайд л оршин буйг илтгэж буй хэрэг. Мөн үүгээр хосууд цаг хугацаа, орон зайнд хамааралгүй байгааг харуулж байгаа юм.
“Үнсэлт” зураг нь 180х180 см хэмжээтэй. Одоогоор Австралийн музейд хадгалагдаж байгаа. Тус зураг нь Климт бүрэн дуусгахаас өмнө зарагдсан бөгөөд дэлхийн хамгийн үнэтэй бас алдартай зургуудын тоонд зүй ёсоор багтдаг аж. “Үнсэлт” зураг 17 жилийн өмнө дуудлага худалдаагаар 240 мянган доллар хүрч байжээ.

Энэ зурган дээрх бүсгүйг хэн болох талаар олон таамаглал, түүх байдаг. Эмэгтэйг Климтийн удаан хамтдаа байсан амраг гэж үзэх нь ч бий. Тэгвэл энэ таамаглалуудын нэг болсон түүхийг хүргэе.
Нэгэн гүн Густав Климтэд өөрийн хайртай бүсгүйн хөргийг бүтээх захиалга өгчээ. Хачирхалтай нь тэрбээр зураачид эмэгтэйн дүрсийг буулгаж цутгасан зоос өгсөн байна. Гэсэн ч зоосон дээр төрх нь маш сайн дүрслэлтэй байсан учир Климт саналыг нь зөвшөөрчээ. Гүн түүнд өөрийнхөө болон бүсгүйн дүр төрхийг зурагт буулгахдаа гал халуунаар үнсэлдэж буйгаар зурах шаардлага тавив. Климт ч түүний хүслийг биелүүлж, хосуудыг хайр энхрийлэл дүүрэн үнсэлт, халамж, хязгааргүй хүсэл тэмүүлэл бүхий буулган дүрсэлж өгөв. Гүнтэний хайртай бүсгүй зургийг харсан даруйдаа гэрлэхийг зөвшөөрч удалгүй тэд хуримаа хийжээ.

Климтэд харин үүний дараа нэг л зүйл дутуу санагдаж, хоосон мэдрэмж төрсөн гэдэг. Хожим тэрбээр өөрөө учрыг нь олжээ. Зоосон дээрх төрхийг нь төсөөлөн зурж байхдаа зураач бүсгүйд дурлаж орхисон нь тэр байв. Тиймээс ч өөрийн мэдэлгүй хариу үнсэлт хүлээсэн хачирхалтай “удаан” үнсэлтийг буулгасан гэдэг. Энэ нь Климтийн гүнгээс авах бяцхан хардалтын өшөө авалт байсан гэнэ.
"Надад өөрийнхөө болон бүтээлүүдийнхээ тухай ярьж бичилгүйгээр хүүрнэх авьяас бий. Хэрвээ миний хэн гэдэг, юу хүсдэгийг мэдэхийг хүсвэл зурсан зургуудыг минь анхааралтай ажиглаж, тэндээс олохыг хичээх хэрэгтэй”
-Густав Климт
Климтийн зургууд эрэгтэй хүний царайг төдийлөн тодорхой дүрсэлдэггүй. Энэ зурган дээр ч мөн адил царайг нь гаргаагүй байна. Гэсэн ч биеийн хэлэмжээр түүний хүч чадал, эмэгтэйгээ хамгаалах хүслийг харж болно. зурагт дүрслэгдсэн залуу Грекийн бурхан Дионис болон түүний дагалдагчдын хэрэглэдэг ороонгоор хийсэн титэм зүүжээ. Энэ нь үржил шим, тачаалыг бэлгэдэж буй хэрэг. Эмэгтэйн даашинз тэр чигтээ дугуй дүрсүүд, цэцгэн дэлбээнээс бүтсэн байна. Энэ нь мөн л үржил шимийг бэлгэдэж байгаа юм. Харин түүний хэт гэдийсэн байдал нь Симболлог урлагт өргөн байсан тасдсан толгойноос сэдэвтэй аж.
Хосуудыг ижил өнгөний төвшинд хэдий ч эсрэг дүрс тэмдэгтээр бүтээжээ. Густав Климт дүрүүдийнхээ биеийн хэлэмжийг хачирхалтай байдлаар зурдаг. Энэ нь тухайн үед дөнгөж гарч ирж байсан экспрессионист хэв маягтай холбоотой байх боломжтой. Тэрбээр мөн зөвхөн алт гэлтгүй бүтээлийнхээ нөлөөллийг ихэсгэхийн тулд янз бүрийн үнэт материал ашигладаг байсан юм. Климтийн амьд ахуйдаа бүтээсэн 161 уран бүтээл одоо хадгалагдан буй аж.
О.ЭНХЖИН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Австри хот шүү.
Австри улсын хот Вена
Сайхан тайлбар байна. Баярл�##�аа. Австр�##�ид Вена гэж хот байдаг билүү. Австри гэж Европын улс...
Австр�##�и биш Австри зураач шүү дээ