ТОКИО-2020

“Токио-2020”: М.Уранцэцэг хэн, хэнтэй өрсөлдөх вэ

 “Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхийн төрөл нөгөөдөр эхлэнэ. Энэ удаагийн олимпийн жүдогийн тэмцээний сугалаа гарч, хэн, хэнтэй өрсөлдөх нь тодорхой боллоо.

Токиогийн олимпоос медаль авах Монголын гол найдваруудын нэг нь М.Уранцэцэг гавьяат. Дэлхийн аварга, Гавьяат тамирчин тэрбээр Риогийн олимпод хүрэл медалийн үзүүрээс атгаад алдан, V байрт шалгарсан юм.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдах ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт М.Уранцэцэг эхний тойрогт гоц мөргөлөө.

Улмаар хоёрдугаар тойрогт Германы бөх, Европын аваргын хүрэл, Их дуулга, гран при тэмцээний таван хүрэл медальт, 30 настай Катарина Менз, Чилийн жүдоч, 24 настай Варгас Лэйтэй барилдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button