Нийгмийн

“Токио-2020” олимпийн наадам “хөшиг”-өө өнөөдөр албан ёсоор нээнэ

“Токио-2020” олимпийн наадам өнөөдөр албан ёсоор  Монголын цагаар 19.00  цагт нээнэ. Монгол Улсын тамирчид 14 дэх удаагаа оролцож буй энэ удаагийн олимпийн наадамд онцлох зүйл олон.  1964 онд Япон улсын Токио хотод зохион байгуулсан олимпод Монгол Улс анх удаа оролцсон түүхтэй. Олимпийн дэвжээнд анх өрсөлдсөн улсад тэгээд бүр яг тэр хотод “Токио-2020” болж буйгаараа онцлогтой.

“Токио-2020” олимпод Монгол Улс жүдо, чөлөөт бөх, байт харваа, буудлага, бокс, сагсан бөмбөгийн 3×3, усанд сэлэлт, ширээний теннис, хөнгөн атлетик, хүндийг өргөлт зэрэг спортын 10 төрөлд 43 тамирчнаа сойж байгаа юм. Энэ нь “Москва-1980”, “Рио-2016” олимпод мөн 43 тамирчаа оролцуулсан дээд амжилтыг давтсан үзүүлэлт. Тэдний 12 нь (О.Гүндэгмаа, С.Батцэцэг, Э.Бэхбаяр, О.Бурмаа, Д.Амартүвшин, М.Уранцэцэг, Д.Сумъяа, Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр, Б.Сэр-Од, Э.Цэндбаатар, М.Анхцэцэг) Гавьяат тамирчин цолтой.

Үүний сацуу спортын 10 төрөлд өрсөлдөх нь дээд амжилт. Сагсан бөмбөгийн 3x3, ширээний теннисний төрлөөр монголчууд олимпод анх удаа хүч сорьж байна.

Монголын тамирчдын 25 нь эмэгтэй, 18 нь эрэгтэй. Түүхэндээ анх удаа эмэгтэй тамирчид багийн дийлэнхийг бүрдүүлэв. 1972, 1976 оны олимпод хоёрхон эмэгтэй тамирчин өрсөлдсөн удаа бий. Түүнээс өмнөх, хойшхи хугацаанд эрэгтэй тамирчид давалгайлсаар өдий хүрээд байсан юм.

Монголын тамирчдын салхийг хагалж өнөөдөр байт харвааны төрөлд Б.Урантунгалаг, Отгонболд нар өрсөлдөнө.

БИШИНДЭЭГИЙН УРАНТУНГАЛАГ

Төрсөн он: 1977.02.24

Амжилт:

- Азийн наадмын VI байр, холимог багийн төрөлд IV байр

- Азийн танхимын наадмын мөнгөн медаль

- Дэлхийн цомын тэмцээний багийн төрөлд IV байр

- Азийн Гранпри тэмцээний багийн төрөлд алтан медаль

- Азийн АШТ-ий багийн төрөлд мөнгөн медаль

- “Лондон-2012” олимпийн IX байр

- УАШТ-ий 10 удаагийн аварга

- Багийн болон хувийн төрөлд Монгол Улсын 8 рекордыг эзэмшигч

БААТАРХУЯГИЙН ОТГОНБОЛД

Төрсөн он: 1996.12.20

Амжилт:

- Армийн дэлхийн тоглолтын холимог баг - Алт

- “Asian cup stage” тэмцээний эрэгтэй баг - Мөнгө

- “Asian cup stage” тэмцээний хувийн төрөл - Хүрэл

- Азийн наадмын тест тэмцээний эрэгтэй баг - Хүрэл

- Азийн наадмын холимог баг, эрэгтэй багийн тэмцээн - IV байр

- Олимпийн наадмын эрх олгох тэмцээний эрэгтэй баг - Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон

- Улсын хошой аварга.

Монголын тамирчдын тэмцээний хуваарийг ЭНД дарж сонирхоно уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
lasix potassium
lasix potassium

Low Dose Viagra

taking viagra when not needed
taking viagra when not needed

Propecia Cancer De Prostata

Propecia
Propecia

Viagra 8000mg

driponin online
driponin online

isotretinoin price find on line

Cialis
Cialis

Fast Shipping Cialis Daily

lasix mechanism of action
lasix mechanism of action

Viagra All'Estero

Prednisone
Prednisone

Mejor Ora Para Tomar Propecia

where can i buy plaquenil without a prescription
where can i buy plaquenil without a prescription

Amoxicillin For Canines

cialis for sale
cialis for sale

Levitra Generic 10mg

generic for cialis
generic for cialis

Online Pharmacy 24

Холбоотой мэдээ

Back to top button