Дэлхийн допингийн эсрэг агентлаг допинг илэрсэн Хятад тамирчдыг хаацайлсан дуулиан
Тус удахгүй 2024 оны Парисын зуны олимп эхлэх гэж байна. Гэвч 2021 онд болсон Токиогийн олимптой холбоотой нэгэн дуулиан одоог хүртэл шийдэгдээгүй байгаа юм.
Тодруулбал дөрөвдүгээр сарын дундуур “New York Times” агентлаг “Хятадын топ сэлэлтийн тамирчдаас хориотой бодис илэрчээ, тэгсэн хэр нь олимпоос алтан медаль авсан” гэх гарчигтай бичвэр нийтэлсэн.
Тус нийтлэлд “2021 оны Токиогийн олимпын наадмаас долоон сарын өмнө БНХАУ-ын шилдэг 23 усанд сэлэлтийн тамирчнаас хориотой хүчтэй бодис илэрсэн. Гэхдээ Хятадын дээд албан тушаалтнууд хөндлөнгөөс оролцон үүнийг нуун дарагдуулж, хориотой бодисын хэрэглээнд хяналт тавих ёстой байгууллага арга хэмжээ авахаас татгалзсаны улмаас тэд олимпод өрсөлджээ”
“Шинжилгээ нь эерэг гарсан хэд хэдэн тамирчин (Хятадын усанд сэлэлтийн багийн тал нь эерэг гарсан) медаль хүртэж тэр бүү хэл гурван алт авсан байна. Тэдний ихэнх нь одоог хүртэл Хятадыг төлөөлж өрсөлддөг. Мөн хоёр удаа алтан медаль авсан Жан Юуфэй Парисын олимпод оролцох төлөвтэй байгаа” хэмээсэн юм.
Энэхүү бичвэр нийтлэгдсэний дараа гаднын орнуудын ялангуяа барууны улсуудын допингийн эсрэг агентлагууд Дэлхийн допингийн эсрэг агентлагийг (WADA) хүчтэй шүүмжилжээ.
Тухайлбал АНУ-ын допингийн эсрэг агентлагийн дарга Трэвис Тигарт дэлхийн допингийн эсрэг агентлаг Хятад тамирчдын эерэг гарсан шинжилгээг нуун дарагдуулсан гэсэн юм.
Тигартыг ингэж хэлснээс хэдэн өдрийн дараа АНУ-ын допингийн эсрэг агентлагийн эсрэг дайралтаа эрчимжүүлж, засгийн газрууд болон спортын удирдагчдад хандан WADA-д шинэчилж, Хятадын 23 тамирчны шинжилгээ эерэг гарсан хэргийг шалгах бие даасан прокурор томилохыг уриалсан.
Олон улсын допингийн эсрэг агентлагийн байр суурь
WADA-ын хувьд хамгаалсан байр суурьтай байгаа юм. Тус байгууллага Тигартыг “хэт догшин, худал хуурмаг, гүтгэлгийн шинжтэй үг хэлсэн” хэмээн шүүхэд хандана гэж сүрдүүлжээ.
Мөн WADA энэ хэргийн талаар цахим хэвлэлийн бага хурал хоёр цагийн турш хийж асуултуудад хариулсан юм.
Тэрхүү бага хурлаар Дэлхийн допингийн эсрэг агентлагийн мэргэжилтнүүдийн хэлсэн зүйлсийн заримыг нь дурдвал
“Усанд сэлэлтийн тамирчид хэд хэдэн удаа шинжилгээнд хамрагдахад эерэг, сөрөг хариу хэлбэлзэж байсан. Допинг зориудаар хэрэглэсэн тохиолдолд ийм хэлбэлзэл гарах ёсгүй”
“WADA нь БНХАУ-аас хүлээлгэн өгсөн хавтаст бичгээс ямар нэгэн зүй бус үйлдэл хийсэн эсвэл хөндлөнгөөс оролцсоныг харуулах нотлох баримт олоогүй” гэсэн байна.
Асуудал шийдэгдээгүй байгаа тул АНУ болон БНХАУ-ын Коммунист намын стратегийн өрсөлдөөний асуудлаарх АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын хороо нь АНУ-ын Хууль зүйн яам (DOJ) болон Олон улсын олимпын хороонд (IOC) захидал илгээжээ.
Тус захидалд “DOJ” болон “IOC”-г Хятадын тамирчдаас хууль бус бодис илэрсэн явдлыг албан ёсоор шалгах эхлэхийг уриалсан байна.
Эх сурвалж: Conversation, The Select Committee on the CCP
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.