ДЭЛХИЙСПОРТЭнтертайнмент

Олимпын ижил хүйстэн “нэхмэлчин” тамирчны хөрөг

Английн усанд үсрэлтийн тамирчин Том Дейли 1994 онд мэндэлсэн, өдгөө 27 настай. 2008 оны Бээжингийн Олимпын наадамд анх удаа оролцсон ч медальт байранд шалгарч чадаагүй. Харин “Токио-2020” Зуны Олимпын наадамд түрүүлж, Олимпын аварга боллоо.

Том Дейли бол усанд үсрэлтийн төрөлд хамгийн алдартай тамирчин. Тэрбээр усан спортоор 7 настайгаасаа хичээллэж эхэлсэн. Анхандаа усанд сэлэлтээр хичээллэж эхэлсэн ч уйтгартай санагдсан гэнэ. Тэгээд хүмүүс ус рүү үсэрч байхыг хараад сонирхолтой санагдаж, усанд үсрэлтээр хичээллэж эхэлсэн аж.

10 настайдаа өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, 3 жилийн дараа Их Британийн насанд хүрэгчдийн аварга болсон удаатай.

2008 оны гуравдугаар сард Дейли анхны олон улсын тэмцээнээс цол авч, усанд сэлэлт, шумбалтын хамгийн залуухан Европын аварга болсон түүхтэй. Үүний дараа тэрбээр 2008 онд анх удаагаа Бээжингийн Олимпод оролцсон. 2008 онд тэрбээр 14 настай байсан ба Олимпод улсаа төлөөлөн оролцсон хамгийн залуу тамирчин болж байв. Тэрбээр 10 метрийн өндрөөс үсэрч, 7-р байр, харин синхрон үсрэлтээр 8-р байрыг тус тус эзэлсэн.

Усан спортод хүсэл сонирхолтой болоход нь аав нь түүнд нөлөөлсөн. Тиймээс гаргасан амжилт болгон нь аавынх нь ач гавъяа хэмээн ярьдаг гэнэ. Том Дейли хүү ингэж усан спортод шунан дурлаж, уйгагүй хичээл зүтгэлийн ачаар Олимпын аварга боллоо.

Лондонгийн Олимпод тэрбээр 10 метрийн өндрөөс үсэрч хүрэл медаль хүртсэн. Харин 2012 оны Олимпод Том хүү Олимпын аварга болсон хамгийн залуу Английн тамирчнаар шалгарч байв. Тухайн үед тэр 18 настай байв.

Дөрвөн жилийн дараа тэрбээр дахин Олимпод оролцсон нь Риогийн Олимп. Тэндээс дахин Олимпын медаль хүртэв. Хүрэл медаль хүртсэн боловч 10 метрийн өндрөөс синхрон шумбалт хийсэн юм. “Рио-2016” Олимпын наадамд оролцсоноороо олны хайр хүндэтгэлийг хүлээж, нэр хүндтэй тамирчдын эгнээнд орж ирсэн билээ. Урьдчилсан шатны шалгаруулалтад Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон боловч эцсийн шатны тэмцээнд оролцож чадаагүй, 18-р байрыг эзэлсэн аж.  Тухайн үед Дейли амжилт гаргаж чадаагүйдээ, бүтэлгүйтсэндээ маш их сэтгэл хөдлөлтэй хандаж нулимс дуслуулан зүрх нь гүн шархалсан хэмээн дурсан ярьсан байдаг.

Риогийн Олимпын дараа түүний амьдралд өөрчлөлт гарсан нь 2017 онд мөн усанд үсрэлтийн тамирчин Дастин Лэнс Блэктэй гэрлэсэн явдал байв. Тэд 2013 онд хамтдаа тэмцээнд оролцож байсан хамтрагчид аж. Тэд 2018 оны зургадугаар сард "хосууд" тээгч эхийн тусламжтайгаар хүү төрүүлсэн бөгөөд хүүдээ Робби хэмээх нэр өгсөн байна. Тиймээс аав болсон Том спортын карьераасаа түр завсарлага авч хүүхэдтэйгээ илүү их цагийг өнгөрөөж эхэлсэн байна.

2018 онд сэтгэл санаагаар унаж, зовж шаналж байсан Том Дейли спортоо орхих тухай бодож эхэлсэн аж. Гэсэн ч, аав нь түүний урам зориг, эрч хүчийнх нь “галыг дахин асааснаар” спортдоо эргэн ирсэн байна. Гэр бүлийнхэн нь түүнд Риогийн Олимпод бүтэлгүйтсэний дараа сэтгэлээр унасан гашуун зовлонг нь даван туулахад нь тусалсан ажээ. Ингээд тэрбээр 2019 оны гуравдугаар сард спортдоо буцаж ирэв. Том Дейли сүлжмэл эдлэл болон бясалгалаар хичээллэж эхэлсэн байна. Зөвхөн бие махбодь төдийгүй оюун санаагаа хөгжүүлж эхэлжээ. Эцэст нь, алтан медаль авна гэсэн зорилго өөртөө тавьж, дөрөв дэх олимпдоо бэлдэж эхэлсэн аж.

“Хүүтэй болж аав болсон минь миний амьдралыг өөрчилсөн. Усанд үсрэх минь урьд урьдынхаасаа илүү чухал болсон. Яагаад гэвэл, надаар бахархах хүүтэй болсон”.

2019 он Том Дейлигийн хувьд маш амжилттай жил байсан бөгөөд тэрээр “FINA World Series”-ийн таван тэмцээнд 12 удаа шагналын тавцанд зогссон юм. Хятад улс усанд үсрэлтийн төрлөөр тэргүүлж байгаа нь нууц биш ч гэлээ Том Дейли Олимпын хамгийн “хөдлөшгүй” Хятадын тамирчин Ян Жианыг ялсан юм.

Том Дейли 2024 оны Олимпод оролцож дахин алтан медалийн эзнээр тодрох хүсэл зорилго тээсээр яваа аж. Түүнд амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button