Нийгмийн

“Д.Золжаргалыг АН-ын гурван төлөөлөгч, аймгийн МАН-ын бүлэгтэй нийлж огцруулсан”

Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Д.Золжаргалыг Архангай аймгийн Засаг Даргаар томилсон ч, албан тушаалаас нь буулгасан билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цоггэрэл, уг асуудалд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ:

"Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг АН-ын 3 төлөөлөгч, аймгийн МАН-ын бүлэгтэй нийлж огцруулсан асуудлаар байр сууриа илэрхийлье.

  • Энэ бол орон нутгийн намын удирдлагын асуудалд төв намаас олон жил дүрмийн бусаар оролцож ирсний буруу үр дагавруудын нэг.
  • Гэхдээ дотоод зөрчил байсан ч өөрийн олонхи болсон намын Засаг даргаа МАН-тай нэгдэж огцруулсан үйлдлийг буруушааж байна.
  • Хэрвээ энэ явдлаас шалтгаалж Архангайчуудын сонголтоор олонхи болсон Ардчилсан нам Архангай аймагт засаглаж чадахгүйд хүрвэл буруутай үйлдлийн талаар Үндсэн дүрмийн хороогоор шийдвэрлүүлж хариуцлага тооцно.
    Мөн энэ асуудлаар АН-ын Улс Төрийн зөвлөлийг хуралдуулж тодорхой шийдвэр гаргана” гэжээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-24 10:51

Энэ чинь �##�ь ан вэ?

Холбоотой мэдээ

Back to top button