НийгмийнНИЙГЭМЭнтертайнментЭРҮҮЛ МЭНД

Хар талхны аюул

Ихэнхи мэргэжилтнүүд сахарын өвчин буюу хоёрдугаар төрлийн чихрийн шижин өвчний үед цагаан талхны оронд хар талх хэрэглэхийг зөвлөдөг. Гэсэн ч, «5:2» хэмээх жин хасах системээрээ сая сая хүмүүст тусалсан Английн домогт эмч, хоол судлаач Майкл Мослигийн зөвлөгөөгөөр зарим нэг төрлийн бүтээгдэхүүн нь цусан дахь сахарын хэмжээг ихэсгэдэг тул хар талхыг сонгон авахдаа болгоомжтой хандах хэрэгтэй юм гэжээ.

Хүнсний дэлгүүр, супермаркетуудаар зарагддаг хар талхны ихэнхи төрлүүдийн орц найрлаганд нь амт, үнэрийг нь сайжруулах зорилгоор янз бүрийн нэмэлтүүдийг хийдэг тул цусан дахь сахарын хэмжээг ихэсгэхэд нөлөөлдөг хэмээн Майкл Мосли баталж байгаа юм.

Судлаач эмчийн дүгнэж байгаагаар чихрийн шижин өвчний үед талх хэрэглэх бус харин “Quinoa” буюу хинон ургамлыг түлхүү хэрэглэх нь ач тустай аж. Учир нь, хинон нь хамгийн эрүүл хүнсний ургамлын нэг яах аргагүй мөн, түүний найрлаганд магни, эслэгүүд, B амин дэмүүд, төмөр, кали, кальци, фосфор, E амин дэмээс авахуулаад маш олон төрлийн антиоксидант буюу биеэс хорыг гадагшлуулах сайн үйлчилгээтэй бүх амин хүчил агуулагддаг. Түүнчлэн, хөх тариа, арвай, хогжруутсан цагаан будаа (brown rice), сагаг буюу гурвалжин будаа, шош зэрэг бүхэл үрийг хоол хүнсэндээ хэрэглэх нь зүй зохистой юм гэжээ.

Дээрхи бүтээгдэхүүнүүдэд нүүрс-ус агуулагддаг тул цусан дахь сахарын огцом хэлбэлзлийг дарангуйлан тогтворжуулж, ходоод гэдэсний микрофлорыг дэмждэг юм.

Амттан, бялуу, жимсний шүүс болон хийжүүлсэн ус, ундаа аль болохоор бага хэмжээгээр хэрэглэх нь чухал гэдгийг хоол зүйчид зөвлөдөг. Эдгээрийг огт хэрэглэж болохгүй гэж хориогүй, зөвхөн тодорхой хэмжээгээр тунг нь тааруулж хэрэглэхийг зөвлөж байна. Хийжүүлсэн ус, ундаа нь хоолыг хурдан шингээдэг сайн талтай гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Хоёрдугаар төрлийн чихрийн шижин өвчний үед өглөөний унданд өндөг идэх нь төгс хэрэглээ гэж үзсээр ирсэн. Судалгаагаар өлөн элгэн дээрээ өндөг байнга идэх нь чихрийн шижин өвчний үед цусан дахь сахарын түвшинг сайжруулдаг гэдэг нь нотлогдсон байдаг.

Хоёрдугаар төрлийн чихрийн шижингийн өвчин – гэдэг бол инсулины эд эсүүдтэй харилцан үйлчлэлцэх явцыг зөрчсөний дүнд үүсдэг архаг гипегргликем (нойр булчирхайн үйл ажиллагааны алдагдал)-ийн шинж чанартай бодисын солилцооны өвчин.

Чихрийн шижин нь генетикийн буюу удамшлын болон амьдралын хүчин зүйлсээс шалтгаалан бий болдог. Энэ өвчнөөр өвдсөн хүмүүсийн дийлэнх нь жингийн илүүдэлтэй байдаг.

О.АНАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Шар будаа = Quinoa
Шар будаа = Quinoa
7 сар 24, 2021 16:52

Манайхаар бол шар будаа. Сайн гээд ихээр идэж болохгүй. Сайн нь сайн. Өтгөн хатааж магадгүй. Шар будаатай хоол идэхэд гурилтай хоол идсэнээс дээр нүүр хөөдөггүй. Гурилтай болон гурилан бүтээгдэхүүн хэрэглэхээр ялангяа орой идвэл нүүр бие их хөөдөг.

Холбоотой мэдээ

Back to top button