ДЭЛХИЙ

Номын сангаас авсан номоо 63 жилийн дараа буцааж өгчээ

Их Британи улсад номын сангаас авсан номоо 63 жилийн дараа буцааж өгсөн явдал гарчээ. Тус номыг Ньюкасл хотын төв номын санд буцааж өгсөн ч 1958 оны арван нэгдүгээр сарын 25-ны өдөр Фенхамын номын санд өгөх ёстой байсан аж.

Фенхамын номын сан

Тэрхүү номыг Америк зохиолч Даррел Хаффын бичсэн бөгөөд “How To Lie with Statistics” нэртэй юм. Номыг буцааж өгөхдөө дотор нь “Хэзээ ч өгөөгүйгээс оройтсон нь дээр” гэсэн бичигтэй цаас хавчуулсан байсан аж. Хэн тус номыг авчирч өгсөн нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа бөгөөд Ньюкаслын номын сангийн менежер Дэвид Хепворт “Тэр хүн биднээс торгууль авна гэж айж байгаа байх” гэжээ.

Номын сангийн ажилчид торгуулийн мөнгийг одоогийн хэмжээ буюу өдөрт 15 пенсээр тооцсон байна. Тус номыг 63 жил хоцроосон тул нийт торгуулийн мөнгө 3434 фунт стерлинг болно. Гэвч торгуулийн дээд хэмжээ 15 фунт стерлинг байдаг аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button