Гадаад мэдээДЭЛХИЙ

Их Британийн ерөнхий сайд асан сууж явсан галт тэргийг ОХУ онилох гэж оролдсон байж магадгүй гэжээ

ОХУ ням гарагт /2026.09.13/ Украин руу 450 гаруй дрон, пуужингаар халдсаны улмаас зургаан хүн амь үрэгдэж, 40 хүнт шархаджээ. Украины агаарын хүчин мэдэгдэл хийхдээ 405 дрон, дөрвөн пуужинг устгасан гэсэн байна. ОХУ-ын нисгэсэн дронуудын нэг нь Украин, Польшийн хил орчим галт тэргийн зүтгүүрт цохилт өгсөн юм. Тэрхүү дрон Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон, АНУ-ын Тагнуулын төв газрын дарга асан Дэвид Петраюс нарын сууж явсан галт тэрэгт цохилт өгөх гэсэн зорилготой байж магадгүй гэж Украины төмөр замын компани мэдэгджээ.

Украины төмөр замын компани мэдэгдэл хийхдээ “ОХУ-ын цохилтын бай нь дипломатчидыг тээвэрлэж явсан энэхүү галт тэрэг байсан байх магадлалтай. Галт тэрэг ОХУ-аас өгч буй цохилтын аюул заналхийллээс шалтгаалж цагийн хуваарьд гаргасан өөрчлөлтөөр цагаасаа эрт хөдөлсөн” гэсэн байна.

Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибиха тус халдлагын талаар ярихдаа “Путиний терроризм Европын холбоо болон НАТО-гийн үүд хаалгыг тогшиж байна” гэсэн юм. ОХУ-ын цохилтын улмаас Польш улсад мөн агаарын довтолгооноос сэрэмжлүүлэх дохио дуугарчээ. Польш Украины баруун хэсэгтэй хиллэн оршдог юм. Украин болон Польшийн албан тушаалтнууд мэдээлснээр, хоёр улсын хооронд оршдог Дорохуск-Ягодин хилийн боомтоос нэг км хүрэхгүй зайд байсан ачааны машин мөн цохилтод өртжээ.

Борис Жонсон өөрийн цахим хуудас дээр нийтлэл оруулахдаа “Өнөө өглөө Путин ямар галзуу сэтгэлгээ ашиглан Польшийн хил дээр зогсож байсан галт тэрэгт цохилт өгөх болсныг мэдэхгүй байна. Гэхдээ энэ бол украинчуудын өдөр болгон туулдаг утга учиргүй халдлагын нэг жишээ юм” гэсэн байна.

Хилийн ойролцоох халдлагын дараа Польшийн эрх баригчид яаралтай хуралджээ. Тус харалдааны үеэр Ерөнхий сайд Доналд Таск мэдэгдэл хийхдээ “Ойрын долоо хоног болон саруудад ОХУ-аас маш эрчимтэй үйл ажиллагаа явуулна. Энэ нь Польшийн нутаг дэвсгэрт нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй” хэмээсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button