Нийгмийн
Э.Даваажамцыг өнөөдөр Ховд аймгийн удирдлагууд угтаж авна

Эх орны баруун хязгаараас зүүн хязгаарыг зорин гүйсэн ахлах ахлагч Э.Даваажамц 2021 оны долдугаар сарын 22-ны өдөр холын зайн гүйлтэд өмссөн дүрэмт хувцас, төрийн далбаагаа “Монгол цэргийн музей”-д хадгалуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр нийт 46 хоног гүйсэн.
Тэрбээр өнөөдөр буюу долдугаар сарын 26-ны өдөр Ховд аймагтаа очих бөгөөд түүний дагалдан явсан баг бүрэлдэхүүнийг нутагтаа ирэх үеэр нь буюу 11:40 цагт Ард Аюушийн талбайд ёслол хүндэтгэлтэйгээр угтан авах юм. Аймаг орон нутгаас албан ёсоор хүндэтгэл үзүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа гэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.