Нийгмийн
“Токио-2020”: Ц.Цогтбаатар хагас шигшээд шалгарлаа

“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдаж буй Азийн аварга Ц.Цогтбаатар шөвгийн 16-д Монакогийн бөх Сидрик Бесситэй барилдан, цэвэр яллаа. Ингэснээр шөвгийн наймд шалгарсан.

Улмаар дараагийн тойрогт Косовогийн бөх, Европын аварга, 25 настай Акил Гжаковатай барилдана. Тэд өмнө нь гурван удаа учраа таарахад Ц.Цогтбаатар хоёр ялж байв.
Хамгийн сүүлд буюу энэ оны гуравдугаар сард болсон Тбилисийн Их дуулгын хагас шигшээд Ц.Цогтбаатар ялсан юм.
Энэ удаа түүнийг цэвэр ялж, хагас шигшээд шалгарлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.