ДЭЛХИЙ
Гадаад улс руу зорчих иргэдийн шинжилгээний хариуг бүртгэлийн цэгт дахин тулгана
Монгол улсаас гадаад руу ниссэн зорчигчдоос эерэг тохиолдол олон илэрч байгаагаас үүдэн шинжилгээний хариуг нисэх буудал дахь бүртгэлийн цэгт дахин онлайн систем дахь хариутай тулгах шаардлагатай болжээ. Тиймээс “Гэрэгэ” системийг гар утсандаа суулгаж эмнэлгийн онлайн системд шалгуулдаг болсон байна.
Шинжилгээний “сөрөг” гарсан хариуг англи хэл дээр хэвлүүлж тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулан эх хувийг цаасаар авч нисэх буудалд ирэхийг МИАТ ТӨХК-аас зөвлөлөө.
Дээрх шаардлагад гадаад улс руу зорчиж буй 5-аас дээш насны зорчигч очиж буй улсын хилийн албаны шаардлагын дагуу тухайн улсад буух цагаас 24-48 цагийн дотор коронавирус илрүүлэх PCR (ПГУ) шинжилгээг шаардлага хангасан лабораториудад өгсөн байх шаардлагатай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.