Нийгмийн

Б.Болор-Эрдэнэ: Монголын ширээний теннисийг дэлхийн топ түвшинд хүргэх зорилготой

Монгол Улс олимпын наадамд анх удаа ширээний теннисний төрөлд өрсөлдөж байна. Энэ төрөлд Монгол багийн хамгийн залуу тамирчин болох Батмөнхийн Болор-Эрдэнэ оролцсон билээ.

Болор-Эрдэнэ Санхүү эдийн засгийн их сургуулийн нэгдүгээр курсын оюутан бөгөөд ширээний теннисний спортоор 10 дахь жилдээ хичээллэж байгаа юм. 

Энэ 18 настай теннисчин охин эхний тоглолтоо Тунисийн тамирчинтай хийн Монголд энэ удаагийн олимпын анхны ялалтыг авчирсан юм. Тэрбээр хоёрдугаар тойрогт Чилийн тамирчин Вегад хожигдож тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болсон. Та бүхэнд “Токио-2020” олимпын талаар түүний сэтгэгдлийг хүргэе. Тэрбээр,

“Олимпын наадамд энэ төрлөөр өрсөлдсөн хамгийн анхны тамирчдын нэг болсондоо баяртай байна. Энэ бол ширээний теннисний спортын 61 жилийн түүхэнд анх удаа болж буй чухал үйл явдал байлаа. Миний хувьд Токиогийн олимпд оролцсондоо сэтгэгдэл маш өндөр байна. Олимпын наадам бол дэлхийн хамгийн том тэмцээнүүдийн нэг. Дэлхийн шилдэг тамирчидтай нэг зааланд, нэг ширээний ард тоглох үнэхээр сайхан байсан. Одоо миний цаашдын зорилго бол Монгол Улсынхаа ширээний теннисний спортоор дэлхийд эрэмбэлэгддэг ранкийг дээшлүүлж, топ төвшинд өрсөлддөг болоход хувь нэмрээ оруулах явдал юм. Намайг энэ хүртэл явахад тусалж дэмжсэн гэр бүл, найз нөхөд болон Биеийн тамир, улсын хороо, Олимпын хорооныхондоо маш их баярлаж байна. Цаашдаа улам хичээж, илүү их амжилт гаргах болно” гэсэн юм.

Мөн Азийн зүүн бүсийн АШТ-ий мөнгө, Монгол туургатан олон улсын тэмцээний алт, мөнгө, Улсын аваргын алт, мөнгө, хүрэл медальтай. Улаанбаатар опен олон улсын тэмцээний аварга тамирчин юм.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
МОНГОЛ
МОНГОЛ
2021-07-28 13:03

царай муутай сонирхогч минь чиний тамирчин гэж юу байсийн хэрээ мэдэж бяраа таньж байж том ярь чаддаг дэлхийн �##�дартнууд нь даруухан байдаг юм чиний теннисчин болох ч дээ 1000 жил

Back to top button