УЛС ТӨР

Нам, эвслүүд нөхөн сонгуульд оролцохоо ирэх сарын 11-нд мэдэгдэнэ

УИХ-ын 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр гишүүнээсээ түдгэлзэн Нийслэлийн Засаг даргаар томилогдсон. Мөн УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгаас нэрээ дэвшүүлж ялалт байгуулсан У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдсон тул хоёр орон тоон дээр нөхөн сонгууль явагдах юм.

Хаврын чуулган завсарлуулахаас өмнө эл хоёр тойрогт аравдугаар сард нөхөн сонгууль явуулахаар товыг тогтоосон. Иймд нөхөн сонгуульд оролцох нам эвслүүд ирэх сарын 11-нээс өмнө СЕХ-нд мэдэгдлээ хүргүүлэх ёстой юм. СЕХ бүртгэх эсэхийг тав хоногийн дотор шийдвэрлэнэ.

Харин нам эвслүүд нэр дэвшигчээ бүртгүүлэхээр холбогдох бичиг баримтыг есдүгээр сарын 06 гэхэд СЕХ-нд хүргүүлсэн байх аж. Сонгуулийн сурталчилгааг есдүгээр сарын 18-наас аравдугаар сарын 08 хүртэл үргэлжлүүлэх юм байна

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button