Нийгмийн

САЙН ЖИШИГ: Дорнод аймгийн Дашбалбар суманд 20 см зузаантай зам тавьж байна

Дорнод аймгийн Дашбалбар суманд стандартаас давсан зузаантай чанар бүхий зам тавьж буйг бид энэ удаа сайн жишээ болгон онцоллоо. Тиймээс энэ талаар тус сумын Засаг даргын тамгын газрын дарга Ү.Бөхчулуунаас тодруулбал,

“Манайх орон нутгийн төсвөөс нэг тэрбум төгрөг төсөвлөн 1,5км урттай засмал зам тавиулж байгаа. Замын ажил тавдугаар сарын 01-ээс арван нэгдүгээр сарын 01-ний хүртэл хугацаанд үргэлжилнэ. Уг зам нь явган хүний болон дугуйн зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах хоолой, машины зогсоолтой байхаар төлөвлөсөн.

Суурь далан нь 40см, элс нь таван см, цемент нь 20см-ээр хийж байгаа. Мөн үүний дээрээс хар хучмал нь тавигдана. Замын ажлыг “Чандмань тал” ХХК гүйцэтгэж байгаа” гэлээ.

Уг замын стандарт хэмжээ чанарын талаар “Чандмань тал” ХХК-ийн ерөнхий инженер Д.Нямсүрэнгээс лавлавал,

“Бид энэ замын ажлыг өгсөн зураг төслийн дагуу хийж байгаа. Цементийн зузаан нь 20см. Засаг дарга хэлэхдээ, бид эвдэрч гэмтдэггүй насны замтай болмоор байна гэсэн. Тиймдээ ч 20 см зузаантай байгаа. Энэ суманд хэдий даацын зам нэг их хэрэгтэй биш ч арматураар бэхэлж даацын зам хийлгүүлж байна. Ийм зам маш олон жилийн эдэлгээтэй байдаг.

Улаанбаатар хотод тавьдаг зам ихэвчлэн 10 см орчим байдаг. Тиймээс л жил бүр эвдэрч засвар хийн, зарлага их зардаг. Яг энэ мэт зузаантай зам Монголд тийм ч их биш. Сонсголонгийн зам болон Налайх дүүрэгт ийм зузаантай хийгдсэн байдаг” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bayaraa
bayaraa
7 сар 30, 2021 17:31

manaihan ene saihan medeend bayarlah heregtei hund hereggui heruul ul shagaisan medeelel mash idewhtei bdag ne haramsmaar

Zochin
Zochin
7 сар 30, 2021 18:20

Zasag darga Battulgac bayar hurgej bna.sain zalyy

Nutagtaa elegteu ajilsag hunde

МОНГОЛ
МОНГОЛ
7 сар 30, 2021 18:48

ЭНЭ ДАШБАЛБАР СУМ БИШ БАЙНА ЯМАР ИЧДЭГГҮЙ ЮМ БЭ

Зочин
Зочин
7 сар 30, 2021 19:14

mun shdee

Иргэн
Иргэн
8 сар 9, 2021 21:50

Зүүн гүүрний зам гэж гэнэт тасарчихдаг хачин юмыг эднийх барьсан шүү. Ядаж н�##�уулж төгсгөж болно доо. Баруун модон гүүр гэж зассан л гэсэн хэцүү хэцүү.

Холбоотой мэдээ

Back to top button