“Токио-2020”: Монголын жүдочид БНСУ-ын багийг яллаа

“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн багийн барилдаан өнөөдөр болж байна. Монголын жүдочид эхний тойрогт БНСУ-ын багийг 4:1-ээр яллаа. Монголын багаас Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, Токиогийн олимпоос хүрэл медаль авсан Ц.Цогтбаатар, ОУХМ Б.Ганхайч, Г.Алтанбагана нар яллаа.

Ингэснээр шөвгийн наймд шалгарч, ОХУ-ын шигшээтэй барилдахаар болов.
Манай багийн бүрэлдэхүүнийг сонирхуулъя.
Эрэгтэйчүүдийн 73 кг: Токиогийн олимпоос хүрэл медаль хүртсэн, Азийн аварга Ц.Цогтбаатар, ОУХМ Ё.Басхүү
90 кг: Азийн наадмын мөнгөн медальт, Армийн дэлхийн аварга Г.Алтанбагана, Токиогийн олимпоос мөнгөн медаль авсан Саид Моллаи
+90 кг: ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр
Эмэгтэйчүүдийн 57 кг: Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа, ОУХМ Л.Сосорбарам
70 кг: Улсын таван удаагийн аварга Б.Ганхайч
+70 кг: ОУХМ О.Мөнхцэцэг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.