НИЙГЭМ
Самар түүхээр яваад сураггүй болсон иргэний эрэл мухарджээ

Самар түүхээр яваад сураггүй болсон иргэн өнөөдрийг хүртэл олдоогүй байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Өнчин толгой гэх газарт 29 настай эрэгтэй Б нь самар түүхээр яваад алга болжээ. Онцгой байдлын албан хаагчид цагдаагийн байгууллагатай хамтран энэ сарын 20-ноос эрлийн ажиллагааг эхлүүлээд буй.
Эрлийн багийнхан Өнчин толгой гэдэг газраас Хотгойн рашаан гэдэг газар хүртэл 20 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Иймд эрлийн ажиллагааг түр зогсоожээ. Эрлийн багт Онцгой байдал, цагдаагийн албан хаагчдаас гадна сумын Засаг даргын Тамгын газар, Хан-Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын ажилтнууд багтаж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.