ЭЕРЭГ МЭДЭЭ: Баян-Өлгийн иргэн уул, ус, овоонд хаясан хогийг худалдан авч байна

Баян-Өлгий аймгийн иргэн С.Ганзориг хог худалдан авч байна. Тодруулбал, тэрбээр уул ус, овоо, булаг шандад хаяж бохирдуулсан хогийг түүж, түүнийгээ зураг бичлэгээр баталгаажуулаад ирвэл кг тутмыг нь таван мянган төгрөгөөр худалдан авч байгаа ажээ.
Энэ тухайгаа тэрбээр хэлэхдээ “Саяхан хөдөө явж байгаад овоон дээр ууттай хог байхыг олж харсан. Онгойлгоод үзтэл хонины өлөн гэдэс өмхийрөөд өтчихсөн байсан. Бас ууттай памперс хаясан байсныг хараад сэтгэл үнэхээр эмзэглэсэн. Түүнээс улбаалан байгаль дэлхийг бохирдуулсан хогийг иргэдээр түүлгэж цэвэрлүүлэх санаа төрж, хог худалдан авч байна” хэмээн ярилаа.
Улмаар анхны хогийг бяцхан ах дүүс авч ирж өгсөн бөгөөд Баян-Өлгий аймгийн төвөөс 100км зайд Бураатын рашаан гэх газраас дугуйны хаягдал зэргийг түүж иржээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хасгууд их хог хаяж байна
Т�##�архлаа,нийт монголчууд танаас сур�##�цана.Танд урт нас удаан жарг�##� хүсье.