Нийгмийн
Махны үнэ БУУРЧЭЭ

Нийслэлийн статистикийн газраас махны үнэ ханшийн судалгааг долоо хоног бүр тогтмол гаргадаг. Тус газрын мэдээлснээр үхрийн махны үнэ дунджаар 400 төгрөгөөр буурч кг нь 14722 төгрөгийн үнэтэй байна.
Тухайлбал, “Хүчит шонхор” захад үхрийн ястай мах кг нь 11500 төгрөг бол “Саруул” захад 16500 төгрөгийн үнэтэй байна. Мөн хонины махны үнэ ч бас хямдарч 224 төгрөгөөр буурснаар кг нь дунджаар 9300-11200 төгрөгийн үнэтэй байна.
Зах худалдааны төвүүдийн байршлаас хамаарч махны үнэ харилцан адилгүй үнэтэй байгаа юм.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.