СПОРТ
Нигерийн тамирчин допингоос болж олимпоос хасагдлаа

Хөнгөн атлетикт сөрөг үзэгдэлтэй тэмцэх хараат бус байгууллага /Athletics Integrity Unit/ Нигерийн хөнгөн атлетикч Блессинг Окагбарег Допингийн эсрэг дүрэм зөрчсөн тул “Токио-2020” олимпоос түр хугацаанд хаслаа.
AIU энэ сарын 19-нд тэмцээний бус үед Окагбарегаас допингийн шинжилгээ авчээ. Улмаар түүний сорьцоос өсөлтийн даавар илрүүлсэн тухай мэдээлж байна. Тамирчинд энэ талаар дуулгасан байна.
Нигерийн 32 настай тамирчин өнөөдөр 100 м зайн хагас финалд гүйх ёстой байсан юм.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.