ДЭЛХИЙСПОРТ

Австралийн баг 4х100 метрийн холимог буухиа уралдаанд 11 алтан медалийн эзэд боллоо

Австралийн усанд сэлэлтийн тамирчин Эмма МакКеон “Токио-2020” Олимпод чөлөөт сэлэлтийн 50 метрийн төрөлд оролцож, алтан медалийн эзэн болж өөрийн олимпын дээд амжилтыг эвдлээ.

Энэ нь түүний хувьд Токиогийн Олимпоос авч буй 3 дахь алтан медаль нь юм. Ийнхүү тэрээр хоёр Олимпоос 10 медаль хүртсэн Австралийн түүхэн дэх хамгийн амжилттай тамирчнаар тодорлоо.

Өдгөө 27 настай Эмма МакКеон 23,81 секундэд гараанд орж, Шведийн тамирчин Сара Шёстрёмоос 0,26 секундээр түрүүллээ.

Энэ нь МакКеоны хувьд хоёр өдрийн дотор хагас шигшээд өөрийн дээд амжилтыг эвдсэнийхээ дараагаар Олимпын дээд амжилтыг эвдсэн гурав дахь тохиолдол болж байгаа юм.  

МакКеон хамгийн багадаа зургаан медальтай нутаг буцна. Өнөөдөр /2021.08.01/ болсон эмэгтэйчүүдийн 4х100 метрийн холимог буухиа уралдаанаас мөн долоо дахь медалиа хүртлээ.  

Австралийн шигшээ Токиогийн Олимпоос 11 алт, 3 мөнгө, 14 хүрэл медальтайгаар нийлбэр дүнгээр тавдугаарт бичигдэж эхэллээ.

МакКеон мөн 4х100 метрийн холимог, 4х200 метрийн чөлөөт, 100 метрийн эрвээхэй буухиа сэлэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн юм.

(Эх сурвалж: Daily Mail)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button